Аутизмын эмгэгийн талаар “Оюурах төв”-ийн үүсгэн байгуулагч, эмч судлаач Ц. Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
-Аутизмын эмгэгийг тайлбарлахаас ярилцлагаа эхэлье. Энэ эмгэгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Аутизмыг олон жилийн турш зөвхөн нийгмийн харилцааны эмгэг гэж ойлгож ирсэн. Харин сүүлийн үеийн судалгаагаар биологийн суурьтай, ялангуяа мэдрэлийн эсийн үйл ажиллагаатай холбоотой эмгэг болох нь тогтоогдож байна.
Энэ нь 100 гаруй гентэй холбоотой бөгөөд мэдрэлийн эсийн асуудлууд мөн харилцан хамтын ажиллагаа, дархлаа, зан үйлийн олон шатлалт өөрчлөлтөөр дамжин илэрдэг. Иймээс өнөөдөр аутизмыг “мэдрэлийн хөгжлийн эмгэг” гэж нэрлэх нь илүү оновчтой болсон.
2020 онд эрдэмтэн Catherine Lord аутизмыг нийгмийн харилцааны бэрхшээл, хэл ярианы алдагдал, хязгаарлагдмал сонирхол, давтагдмал үйлдлээр илэрдэг мэдрэлийн хөгжлийн онцлог хэмээн тодорхойлсон байдаг.
-Аутизмыг эрт илрүүлэх боломжтой юу?
-Эрт илрүүлэх боломжтой. Орчин үеийн судалгаагаар эхийн хэвлийд байх үед ч илрүүлэх боломжтой гэж үзэж байна. Учир нь аутизм нь ихэвчлэн шинэ мутацитай холбоотой. Гэхдээ Монголд одоогоор генийн түвшинд оношлох боломж хангалтгүй байна. Ирээдүйд энэ чиглэл хөгжих хүлээлттэй байгаа.
Монголд албан ёсоор оношилгоо хийдэг гол байгууллага нь СЭМҮТ бөгөөд ачаалал их, хүлээлгийн хугацаа урт (заримдаа 3 сар) байдаг нь тулгамдсан асуудал юм.
-Манай улсад илэрч буй аутизмын нийтлэг шинж тэмдгүүд юу вэ?
Нийгмийн харилцааны бэрхшээл
Сэтгэл хөдлөлөө хуваалцахгүй (жишээ: баярлах, инээх, заахгүй)
Давтагдмал зан үйл
Мэдрэхүйн өөрчлөлт
Өдөр тутмын зан үйлийн өөрчлөлт
-Хэдэн настайд оношлогдох нь түгээмэл вэ?
-Шинж тэмдэг ихэвчлэн 1.5–3 насанд илэрч эхэлдэг. 2 наснаас онош тавих боломжтой боловч Монголд ихэвчлэн 4–6 насанд оношлогдож байна. Үүнд эцэг эхийн мэдлэг, үйлчилгээний хүртээмж, мэргэжлийн багийн хомсдол зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг.
-Олдмол аутизм гэж байдаг уу .Эмчлэгдэх боломжтой юу?
-Аутизмыг өвчин гэхээс илүү эмгэг гэж үздэг болсон. Шалтгаан нь генийн шинэ мутацитай холбоотой байж болно. Эмчилгээ сүүлийн жилүүдэд бий болсоор байна мөн сургалт, хөгжлийн хөтөлбөр, мэдрэлийн үйл ажиллагааг дэмжих аргачлалд суурилдаг.
-Оношлогоо хэр хугацаа шаарддаг вэ?
-Нэг хүүхдэд 2–3 цаг зарцуулж, ажиглалт, тест, асуумж зэрэг олон талын үнэлгээ хийдэг. Мэргэжлийн хүний нөөц дутмаг тул оношлогооны хүртээмж хязгаарлагдмал байна.
-Сургууль, цэцэрлэгт хамрагдахад ямар бэрхшээл тулгардаг вэ?
–Хүүхдийн хөгжлийн түвшнээс ихээхэн хамаарна. Зан үйлийн хүндрэл ихтэй хүүхдүүдэд шууд ердийн сургуульд сурахад бэрхшээлтэй. Иймээс хүнд, дунд, хөнгөн гэж ангилан тохирсон орчинд хөгжүүлэх нь чухал.
-Монголд аутизмтай хүүхдийн тоог судалгааг нарийн гаргасан уу ?
-Монгол Улс аутизмтай хүүхдийнхээ тоог одоогоор нарийвчлан тогтоогоогүй байна. Одоогоор нарийн тоо байхгүй. Олон улсын дунджаар 35 хүүхэд тутмын 1 нь аутизмтай. Манайд ойролцоогоор 100 хүүхдийн 1 гэж тооцдог.
Үүнээс үзвэл 30 мянга гаруй хүүхэд байж болзошгүй ч албан ёсны баталгаатай тоо байхгүй байна. Манай улсад 2006 онд аутизм анх бүртгэгдсэн.
-Эцэг эхчүүд юуг анхаарах ёстой вэ?
-Хүүхдийн хэл яриа хоцрох, зан үйл өөрчлөгдөх зэрэг шинжийг үл тоомсорлож болохгүй. Эрт илрүүлж, мэргэжлийн байгууллагад хандах нь хамгийн чухал. Мөн эцэг эхчүүд хүүхдийнхээ оношийг хүлээн зөвшөөрөх нь хөгжлийн хамгийн эхний алхам болдог.
Монгол Улсад аутизмын талаарх мэдлэг, оношлогоо, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах шаардлага өндөр хэвээр байна. Хамгийн чухал нь эрт илрүүлэлт, зөв ойлголт, хамтын ажиллагаа юм.
Төвийнхөө үйл ажиллагааны талаар?
– Оюурах төв” нэг багш – нэг хүүхэд зарчмаар ажилладаг. Хэл засал, боловсрол, спорт заслын АБА хичээлүүд ордог бөгөөд олон улсын багш нар хамтран ажиллаж байна. Одоогоор 4–16 насны хүүхдүүдтэй хичээллэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав
"Эрдэнэс тавантолгой" ХК 2026 оны нэгдүгээр улиралд 9.5 сая тонн нүүрс борлуулж, 9.5 сая тонн нүүрс экспортоллоо
“Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй
“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг нээлээ
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна