Энэ онд нийслэлийн хэмжээнд 66 га талбайд цэцэрлэгжүүлэлт, зүлэгжүүлэлт, 18 га талбайд тохижилтын ажил хийхээр төлөвлөсөн.
Энэ хүрээнд төвийн зургаан дүүргийн ногоон байгууламжийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг үе шаттай зохион байгуулж байна.
Энэ талаар тодруулахад, УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан “УБЗАА-аас хэсгийн ахлагчид болон сургууль, цэцэрлэгийн ажилтан, албан хаагчдад зориулан ургамал, бут, сөөгийг хэрхэн тарих талаар сургалтыг үе шаттай зохион байгуулж байна. Сургалт дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Сургалтад хамрагдсан ажилтан, албан хаагчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцохоос гадна тоон мэдээлэл, судалгааг нэгтгэж, бодлогын газар, хэлтсүүдэд дамжуулах чадвар эзэмшиж байна. Хэсгийн ахлагчид айл өрхтэй хамгийн ойр ажилладаг учраас өөрсдийн хариуцсан хэсгийн айл өрхийн тарьсан модны тоо, хэмжээ, төрөл зүйлийг ангилан бүртгэх юм. Өнөөдрийн байдлаар 1000 гаруй хүн сургалтад хамрагдаад байна” гэлээ.

ХААИС-ын Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн багш доктор профессор П.Ариунсүрэн “Төвийн зургаан дүүргийг хамран зохион байгуулж буй энэ удаагийн сургалт нь ургамал ургалтын улирал эхэлж буйтай уялдсан, цаг үеэ олсон, үр өгөөж өндөртэй ажил болж байна. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь агаарын бохирдлыг бууруулах, хог хаягдлыг багасгах, эко орчныг бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой. Сургалтын үр дүнд цаашид нийслэлийн ногоон байгууламж улам нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны 8-р хэсгийн ахлагч Ж.Бадам “Өмнө нь мод тарьж байсан ч хөрсийг хэрхэн зөв бэлтгэх, бордоог хэрхэн зохистой хэрэглэх, ургамалд шаардлагатай шим тэжээлийг яаж өгөх талаар мэдлэг төдийлөн хангалттай байгаагүй. Энэ сургалтад хамрагдсанаар хоол хүнсний үлдэгдлийг хүртэл хаялгүй бордоо болгох, ногоон байгууламж байгуулахдаа үрсэлгээ хоорондын зайг хэрхэн зөв тарих зэрэг олон хэрэгтэй мэдлэг, арга олж авч байна. Мөн айл өрх бүр өөрийн хашаа, орчиндоо боломжийнхоо хэрээр мод, цэцэг, ургамал тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийг уриалж байна гэсэн юм”.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энэ онд 66 га талбайг зүлэгжүүлж, 18 га талбайг тохижуулна
Хилийн боомтуудын дөрөвдүгээр сард ажиллах цагийн хуваарь
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад аюулгүй амьдрах ухааны мэдлэгийг олгож байна
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина
“Алтан цом”-ын барилдаанд “Хатант интернэшнл” баг тав, М-Си-Эс-Энержи баг зургаа дахь ялалтаа авчээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна