Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн мэдэгдлээс болж өнөөгийн Засгийн газар ганхаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор АТГ болон Тагнуулын байгууллагынхан “Бодь” группын үүсгэн байгуулагчийг байгаа газраас нь эх оронд үэргүүлэн ав ирэхээр санал нэгджээ.
Өмнөх Ерөнхий сайдын хэлсэн үгнээс бол өнөөгийн Засгийн газар ганхах болсон гол шалтгаан нь МАН-ын “өндөр” гэгддэг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр их хэмжээний авлигыг “Бодь” группын эзэн Д.Баясгалангаас авсан гэх асуудал.
Л.Оюун-Эрдэнэ “ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Бодь”-ийн Д.Баясгалангаас 1.3 сая ам.долларын авлига авсан” гээд хэлчихсэн болохоор “засгийн” хуулийн сайдын асуудлыг шалгах нь зүйн хэрэг.
Тэр ч утгаараа Ерөнхий сайд Г.Занданшатар “Бодь”-ийн Д.Баясгалантай холбоотой их хэмжээний үнийн дүнтэй гэрээ, хэлцэл, том бүтээн байгуулалт, нүүрсний асуудлууд зэргийг эцэслэж, Засгийн газраа авч үлдэнэ хэмээн намын нөхөддөө ам гарсан аж.
Цаадуул нь ч бүгд гар өргөн дэмжээгүй ч Монголын зах зээлд ноёрхож, улстөрчдийг хурууны үзүүрээр хөдөлгөдөг болсон дэлхийн тэрбумтнуудын эгнээнд элссэн гэгддэг “Бодь”-ийн эзнийг бушуухан аваад ирье гэх мессежийг нь дэмжсэн гэнэ.
Угаас “Бодь”-ийн асуудлаас болж Засгийн газрыг ганхаж, УИХ гацаанд оруулчхоод байгаа учраас АТГ, Тагнуулынхан ажиллаж, хөдлөхөөс аргагүй болж, “Бодь”-ийн босс эх орондоо ирэх нь ч гарцаагүй боллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна