“Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо” болон тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн холбогдох албан тушаалтнууд оролцож, тээврийн хэрэгслийг зориулалтын авто машинаар зөөж шилжүүлэх үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд, цаашдын зохицуулалт, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтын үеэр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 33/35 дугаар тогтоолын холбогдох заалтуудыг өнөөгийн цаг үетэй уялдуулан шинэчлэх шаардлага, түр саатуулах хашаа (байр) ажиллуулах журам, зохицуулалтын хэрэгжилтийн байдал зэрэг асуудлыг хэлэлцэв.
Энэхүү уулзалт нь салбарын үйл ажиллагааг илүү оновчтой, шуурхай, ил тод болгох, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чухал алхам болж байна гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна