Ардчилсан намын ҮБХ-ны гишүүдийг сонгох хурал болж тус хурлын хүрээнд нийт 872 нэр дэвшигч өрсөлдөж, үүнээс 378 гишүүн Үндэсний бодлогын хороонд сонгогдлоо.
Энэ удаагийн сонгуулиар намын дэргэдэх фракц, клубууд идэвхтэй оролцож, өөрсдийн төлөөллийг ҮБХ-нд нэр дэвшүүлсэн байна. Урьдчилсан байдлаар сонгогдсон гишүүдийн бүрэлдэхүүн фракц, клубуудээс сонгогдсон байдлыг хүргэе.
• МОАХ – 40–45 орчим гишүүн
• Нэг Монгол клуб – 40 орчим гишүүн
• Монде клуб – 30 гаруй гишүүн
• Нэг Ардчилал – 40 орчим гишүүн
• Новекс клуб – 50–55 орчим гишүүн
• С.Баярцогтын талынхан 15 орчим гишүүн
• Алтан гадас – 12 орчим гишүүн
• с - 40 орчим гишүүн
• Бусад зарим клуб – 30 орчим гишүүн
• Фракцад харьяалагдахгүй – 75-85 орчим гишүүний төлөөлөл сонгогдоод байна.
Ийнхүү ҮБХ-ны шинэ бүрэлдэхүүнд фракцуудын оролцоо тодорхой хэмжээнд тэнцвэржсэн бөгөөд цаашид Ардчилсан намын дотоод бодлого, улс төрийн цаашдын чиглэлийг эдгээр бүлэглэлүүдийн харилцан зөвшилцөл, нөлөөллөөр тодорхойлох нөхцөл бүрдэж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна