АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа шинэ журам хэрэгжүүлж, нийт 50 улсын иргэдийг АНУ-ын виз мэдүүлэхдээ 15.000 ам.долларын барьцаа төлөхийг шаардахаар болжээ.
Уг жагсаалтад өмнө нь Африкийн 38 улс багтаж байсан бол шинээр Камбож, Этиоп, Гүрж, Гренада, Лесото, Маврикий, Монгол, Мозамбик, Никарагуа, Папуа Шинэ Гвиней, Сейшел, Тунис зэрэг 12 улсыг нэмж оруулсан байна.
Энэхүү журам нь бизнес болон аяллын (B1, B2) виз мэдүүлэгчдэд хамаарах бөгөөд дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Гол зорилго нь визийн хугацаа хэтрүүлэн АНУ-д үлдэх тохиолдлыг бууруулах юм.
Хэрэв виз авсан хүн хугацаандаа эх орондоо буцвал, эсвэл анхнаасаа аялал хийгээгүй бол барьцаа мөнгийг буцаан олгоно.
Уг шийдвэрийн талаар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам "2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн АНУ-ын B1/B2 ангиллын визийн бүх шаардлагыг хангаж буй Монгол Улсын иргэд виз олгогдохоос өмнө 15,000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа (визийн бонд) байршуулах шаардлагатай болно. Визийн ярилцлагын үеэр консул тухайн виз мэдүүлэгч визийн шаардлага хангаж байгаа эсэхийг мэдэгдэж барьцааг хэрхэн байршуулах талаар зааварчилгаа өгнө.
Виз мэдүүлэгчид гуравдагч этгээдийн цахим хуудас ашиглан барьцаа байршуулахгүй байх мөн консулаас албан ёсны заавар авалгүйгээр ямар нэгэн төлбөр хийхгүй байхыг анхаарна уу. Барьцааг бүрэн байршуулах хүртэл Монгол Улсын иргэдэд B1/B2 ангиллын виз олгох боломжгүй. Энэ шаардлага нь визийг хаанаас мэдүүлж байгаагаас үл хамааран хүчин төгөлдөр үйлчилнэ" хэмээн мэдэгдсэн байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
9 настай дагавар охиноо “алахыг завдсан“ этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
Сэргээгдэх эрчим хүчний төслийн аукционд оролцох урилга / INVITATION TO PARTICIPATE IN THE RENEWABLE ENERGY PROJECT AUCTION /
Сэтгэгдэл бичигдээгүй байна