Л.Оюун-Эрдэнэ нарын Монголын том хулгайчдыг тойрсон бүлэглэлийн авлига, албан тушаалын хэргүүд илрээд амь тэмцэн, үхэхдээ үхэр буугаа тавьж байгаа юм биз дээ. Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр хаа хамаагүй баахан бурж, элдэв муу юманд холбох гэж оролдсон бололтой. Худал гэдгийг баримтаар хялбархан нотолно.
Ер нь харанхуй, ухаан муутай хүн тул өөрийнхөө холбогдон шалгуулж байгаа том хэргүүдийг бусдад бухаж, хулгайч, авлигач нартай тэмцэж байгаа мань мэтийг зайлуулж, хариуцлагаас мултарч, ял завших санаатай байх шиг байна. Нүүрсний том оффтэйк гэрээнүүд Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын дарга, Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байх үед хийгдсэн гэрээнүүд.
Л.Оюун-Эрдэнийн гарын үсэгтэй, олон арван компаниудтай тэрбум, тэрбумаар шууд гэрээ байгуулсан тушаал, шийдвэрүүд байгаа даа. Цаг өөрчлөгдсөн. Нэг аргаар олон удаа түмэн олныг хуурч, залилж чадахгүй ээ, Уранбураак Л.Оюун-Эрдэнэ ээ! Наад арга чинь удахгүй үнэнд гүйцэгдэнэ.
АТГ-аас ЕС асан "Уранбураак"-ийн холбогдсон бүх хэрэг, хөрөнгө орлого, эх үүсвэрийг нь хуулийн дагуу шалгаж байгаа байлгүй дээ. Эрдэнэс ОТ компанийн 20 сая ам.долларын хууль бус зарцуулалт, хувьдаа ашигласан хэрэг, Смарт эко транс компанид улсын хилийн зурваст хууль зөрчиж 66 га газар олгосон, 100 гаруй тэрбумын хэрэг, их наяд төгрөгийн нүүрсний оффтэйк гэрээнүүд, Харбины олон тэрбум ам.долларын алдагдалтай гэрээ гэх мэт олон хэргийн материал очсон байгаа даа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана
Экспорт 8.5 сая тонн болж нэмэгдлээ
"Эх оронч сурагч" хөтөлбөрийг Нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө шалгуулж байгаа том хэргүүдийг бусдад бухаж, хариуцлагаас мултарч, ял завших санаатай байх шиг байна
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дууслаа
Хаврын их цэвэрлэгээг зохион байгуулж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна