Эмнэлгийн байгууллагын эмчилгээ үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор Баянгол дүүргийн төв эмнэлгийн нэгдүгээр давхрын 120 ам метр талбай, ахмадын эмнэлгийн тавдугаар давхрын 410 ам метр талбайг хэсэгчлэн засварлаж, шинэчиллээ.

Тодруулбал, засвар, шинэчлэлтийн хүрээнд Баянгол дүүргийн төв эмнэлгийн нэгдүгээр давхрын зүүн жигүүрт дотоод засал, сантехник, цахилгаан угсрав. Харин ахмадын эмнэлгийн тавдугаар давхарт өрөөнүүдийн хаалга, шал, хана, таазны угсралтыг хийснээс гадна сантехник, цахилгааныг угсарсан юм.
Уг засвар, шинэчлэлтийн ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Тэгш хүслийн гэрэл” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна