Иргэн О нь нь 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж, ижил төстэй хуурамч цахим шуудан үүсгэж БНХАУ-ын худалдан авагчдад нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж өгнө хэмээн амлан 300.000-500.000 ам.доллар авахаар тохиролцсон байсныг хууль хяналтын байгууллагаар шалгуулж таслан зогсоож, компанийн нэр барьж бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн тухайн иргэнд шүүхээс торгох ял оногдууллаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль”-д заасны дагуу олборлосон нүүрсээ зөвхөн Монголын хөрөнгийн биржээр ил тод нээлттэй арилжаалж байгаа бөгөөд ам нөхцөлтэй гэрээ хийхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Иймд харилцагч худалдан авагч та бүхэн компанийн нэрийг ашиглан нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж өгнө гэх залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж дээрх төрлийн цахим шуудан болон албан бичиг хүлээн авсан тохиолдолд “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас албан ёсоор тодруулах, цаашлаад цагдаагийн байгууллагад хандах шаардлагатайг анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана
Экспорт 8.5 сая тонн болж нэмэгдлээ
"Эх оронч сурагч" хөтөлбөрийг Нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө шалгуулж байгаа том хэргүүдийг бусдад бухаж, хариуцлагаас мултарч, ял завших санаатай байх шиг байна
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дууслаа
Хаврын их цэвэрлэгээг зохион байгуулж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна