Мобиком корпорацийн 30 жилийн ойн нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой, "ЧАНСАА ӨНДӨР" 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Од групп, Эм Жи Өү Транс ХХК, Зорчигч Тээвэр 1 ОНӨААТҮГ, Ховд дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат бөх, "Алдар" спорт хороо, Атар Трейд ХХК, АПУ ХК, "Таван Хан" дэвжээний бөх, улсын арслан Баярсайхан Орхонбаяр үзүүрлэв.
Их шөвөгт Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" спорт хороо, Эм Си Эс групп, Богд банк, Хос Хаш Оюу ХХК, Гал Хонгор ХХК, Тэргүүн Богд дэвжээний бөх, улсын арслан Э.Батмагнай, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, "Сүлд" спорт хороо, ШШГЕГ 427-р анги, Заамар Өгөөмөр Хайрхан ХХК, Дорнын Өртөө ХХК, Батхаан Транс ХХК, Нэгдэл клуб, "Дүнжингарав" дэвжээний бөх, улсын заан Д.Хүдэрбулга нар шалгарлаа.

Дунд шөвөгт улсын заан Д.Анар, улсын заан М.Лхагвагэрэл, улсын заан С.Сүхбат, улсын өсөх идэр начин Л.Энхсаруул нар үлдэв.
Тус барилдааны түрүү бөх 30 сая, үзүүр бөх 15 сая, их шөвгийн хоёр бөх тус бүр 5 сая, дунд шөвгийн 4 бөх тус бүр 2 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.
Харин үзэгчдээс хамгийн их санал авсан 4 бөхийн халз барилдаанд улсын арслан Э.Батмагнай түрүүлж, улсын заан М.Лхагвагэрэл үзүүрлэв. Улсын аварга О.Хангай, улсын арслан Б.Орхонбаяр нар дөрөвт үлдлээ. Халз барилдааны түрүү бөх 20 сая, үзүүр бөх 10 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 5 сая төгрөг гардсан юм.
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна