Ринчиний Чойномын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Р.Чойном-90 жил” тусгай үзэсгэлэн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 11:00 цагт Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ.
Монголын Үндэсний музейд дэлгэгдэж буй энэхүү үзэсгэлэнд Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойномын туурвисан уран бүтээлээс дээжлэн яруу найраг, уран зураг, сийлбэр, гар бичмэл, баримт бичиг, гэрэл зураг, эд өлгийн зүйлсийг цогцоор нь дэлгэн, олон нийтэд толилуулж байна.

Монголын утга зохиол, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан арга хэмжээ энэхүү үзэсгэлэнгээр эхэлж, цаашид эрдэм шинжилгээ, соёл урлагийн олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа билээ.
Тус үзэсгэлэнг УИХ-ын Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Үндэсний музей, Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сан хамтран зохион байгуулж байна гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.



ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов
Авлигын эсрэг сургалтад 1641 хүнийг хамруулав
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа
“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
“Р.Чойном-90 жил тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ
Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамрууллаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна