Орхон аймгийн 24,500 гаруй иргэн хувьцаа эзэмшдэг "Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд 2026 оны 3 дугаар сарын 18-нд олон нийтэд хандан мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд Гүйцэтгэх захирал хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн талаар дурдсан байна.
- Юу болсон бэ?
"Зэс эрдэнийн хувь" ХХК 2010 онд байгуулагдаж, 2021 оноос катодын зэс боловсруулах үйлдвэрийг барьж, 2023 онд анхны бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсэн түүхтэй. Өнөөдрийн байдлаар компанийн хувьцааг "Блюмон металс" ХХК болон "Би эй ти девелопмент партнерс" ХХК зэрэг хуулийн этгээд эзэмшдэг бөгөөд эдгээр нь "Зэс эрдэнийн хувь" ХХК-тай холбогдох гэрээнүүдийг байгуулсан байна.
ТУЗ-ийн гишүүн, Хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан Э.Батбаяр нь өөрийн хамаарал бүхий "Би эй ти девелопмент партнерс" ХХК-тай компанийн зэсийг нийлүүлэх, худалдан авах гэрээ болон урьдчилгаа төлбөрийн гэрээг байгуулсан нь тогтоогджээ. Эдгээр гэрээ нь иргэний хуулийг зөрчсөн, компанид ашиггүй байсан тул ТУЗ 2025 оны 4 дүгээр сард холбогдох гэрээнүүдийг цуцалжээ.
Уг нь "Зэс эрдэнийн хувь" ХХК бүтээгдэхүүнийг шууд экспортод гаргасан тохиолдолд Монгол Улсын эцсийн бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилгын дагуу НӨАТ-аас чөлөөлөгдөх байж. Гэвч дундын худалдааны компани оролцсоны улмаас энэ боломж алдагджээ. Мөн Японы "Мицуй" компанитай шууд гэрээ байгуулсан бол жилд 6 хувиар бага хүү төлж, тонн тутамд 200 ам.доллараар хямд зарах боломжтой байсан нь тодорхой болсон байна.
ТУЗ энэхүү хуулийн зөрчлийн талаар холбогдох байгууллагад гомдол гаргасан бөгөөд 2025 оны 5 дугаар сараас хойш "Зэс эрдэнийн хувь" ХХК болон "Би эй ти девелопмент партнерс" ХХК-ийн хооронд хуулийн маргаан үргэлжилж байгаа ч эцсийн шийдвэр гараагүй байгаа аж. Маргааны нөхцөл байдал компанийн хэвийн үйл ажиллагааг хязгаарлаж, хувьцаа эзэмшигч олон мянган иргэдийн эрх ашгийг ноцтой хөндөж байгааг ТУЗ-ийн гишүүд онцлон тэмдэглэжээ.


Эх сурвалж: Tovch.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд Дэд захирал Э.Батбаярыг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн гэлээ
“Улаанбаатар-Хүннү" олон улсын транзит зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбох талаар санамж бичиг байгууллаа
Лаг шатаах үйлдвэр төслийн бүрэн шинжилгээний ажлын хэсэг техник, санхүү болон хууль эрх зүйн нарийвчилсан судалгааг эхлүүлээд байна
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
НИТХ-ын дарга А.Баяр ХБНГУ-ын эмнэлгийн эрүүл ахуйн нийгэмлэг (DGKH)-ийн дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
“Дүүжин замын тээвэр” төслийн II шугамын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна