Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачилгаар хэрэгжсэн “Ielts-100” 2 дахь удаагийн хөтөлбөрт 3 сарын хугацаанд 59 сурагч, pre ielts хөтөлбөрт 26 сурагч амжилттай хамрагдаж өнөөдөр батламжаа гардан авлаа.
Хаалтын үйл ажиллагааны үеэр “Ielts-100” 3 дахь удаагийн хөтөлбөр эхэлж байгааг зарлалаа. 3 дахь удаагийн хөтөлбөрт зөвхөн ЕБС-ийн 10-р ангийн сурагчдыг хамруулна. Бүртгэл өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 18-нийг дуустал явагдана.

Бүртгүүлсэн сурагчдаас гуравдугаар сарын 19-ний өдрийн 16:00 цагт ЕБ-ын 1-р сургууль дээр түвшин тогтоох шалгалт авна. Дараагаар мок тестийн 6.0 онооноос дээш оноотой сурагчдыг хөтөлбөрт хамруулна. Үүнд төр хувийн хэвшлийн бүх ЕБС-ийн сурагчид хамаарна. Төлбөрийн 50 хувийг АЗДТГ, 30 хувийг сургалтын төвөөс, 20 хувийг суралцагч өөрсдөө төлөх юм.
Мөн энэ жилээс хувиараа ielts шалгалтад бэлтгэн 7.5-аас дээш оноо авсан сурагчдад 1 сая төгрөгийн урамшуулал буюу шалгалтын төлбөрийг буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Дарханы хүүхдүүд маань Улаанбаатар хотод ielts шалгалтаа өгдөг. Аймгийн удирдлагууд уг асуудлыг шийдэхээр төвийн бүсийн шалгалтын төвийг Дарханд нээх саналыг хүргүүлж хамтарч ажиллахаар төлөвлөж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилж эхэллээ
Хачгийн тархалт тогтоох хамтарсан судалгаа хийлээ
Арьс, ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн анхдугаар хуралдаан боллоо
Цэрэг татлагын товчоонд Иргэний үнэмлэх, Цэргийн үүрэгтний үнэмлэхээ авч очно
Химийн ослын үеийн шуурхай хариу арга хэмжээ, хамтын ажиллагааны бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүлэв
“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд 40 орчим км бохир усны шугамыг шинэчилнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна