Ус цаг уур судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр гуравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийт газар нутгийн 45 хувь нь цасан бүрхүүлтэй байна.
Энэ нь өмнөх 10 хоногоос 20 хувиар буурсан ба цасны дундаж зузаан нь 7 см, цасан дахь усны нөөц 10.5 шоо.км болсон.
Жишээлбэл:
-Халх, Ерөө, Хэрлэн, Шишхэд, Булган, Хараа, Увс нуур-Тэс гол, Улз гол-Хөх нуур, Онон голын сав газруудын 85-99 хувь нь цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 0.67 шоо.км,
-Хөвсгөл нуур-Эг, Сэлэнгэ мөрөн, Мэнэнгийн тал, Идэр, Үенч, Бодонч, Туул, Хар нуур-Ховд гол, Дэлгэрмөрөн, Хяргас нуур-Завхан гол,
-Орхон голын сав газруудын 45-75 хувь нь цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 0.43 шоо.км байна.
Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Мөн өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг ОБЕГ-аас зөвлөж байна.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
9 настай дагавар охиноо “алахыг завдсан“ этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
Сэргээгдэх эрчим хүчний төслийн аукционд оролцох урилга / INVITATION TO PARTICIPATE IN THE RENEWABLE ENERGY PROJECT AUCTION /
Сэтгэгдэл бичигдээгүй байна