АНУ-ын Атланта хотод өнгөрсөн бямба гаригт хип хоп ертөнцийн шилдгүүдийг шалгаруулдаг “BET Hip Hop Awards” болж өнгөрчээ. Шоунд Америкийн нэртэй реппер, дуучид хүрэлцэн ирж, уран бүтээлээ хүргэсэн байна. Гэсэн хэдий ч шүтэн бишрэгчдийн сэтгэл хангалуун, догдлол дүүрэн алга ташилт дор өнгөрсөн шоуны үеэр реппер Рик Роус, Ян Жизи нар маргалдсаны улмаас гар зөрөлдөхөд хүрчээ. TMZ-д мэдээлснээр шоуны үеэр хоёр реппер хараалын үгтэй бүдүүлэг үг хаялцан, маргалдаж эхэлсэн байна. Харин дараа нь үзэгчдийн нүдэн дээр барьцалдан авсан тэднийг тоглолтын үеэр хамгаалагчид салгасан аж. Шагнал гардуулах ёслолыг үзэхээр ирсэн нэгэн гэрчийн мэдээлснээр тэднийг Атлантагийн цагдаа нар олон нийтийн газар танхайрсан хэргээр орон нутгийн цагаар 7.15 цагт баривчилсан байна. Цагдаа нарын мэдээлснээр Рик Роус, Ян Жизи нар чухам ямар шалтгаанаар маргалдаж, ийнхүү гар хүрэлцэх болсон нь тодорхойгүй байгаа аж.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ