Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.365 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11658, орон нутагт 2702 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 15 болжээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны гуравдугаар сарын 15-ны мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 50 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.
Тухайлбал, нийслэлд 13 хүн, хөдөө орон нутагт 37 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5239 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3493, 5-9 насны 1839 хүүхэд, 15-19 насны 1780 хүүхэд Улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.
Хэрвээ Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг Улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
Дүүжин замын тээврийн барилга угсралт 70 орчим хувьтай байна
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
"Сурронгүй сургууль" аян Шинэ Монгол Харүмафүжи сургуулиас эхэллээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна