Нийслэлийн Онцгой байдлын газрын эмэгтэй алба хаагчдын уулзалт, зөвлөгөөн боллоо. Уулзалтад Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр, Нийслэлийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид болон нийслэлийн төвийн долоон дүүргийн 100 гаруй эмэгтэй алба хаагч оролцож, салбартаа тулгамдаж буй асуудал, цаашдын зорилт, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй ажлын талаар дэд хурандаа Х.Бурмаа танилцуулга хийсэн бол эмэгтэй алба хаагчдад тулгамдаж буй асуудлын талаар Д.Ариунзаяа илтгэл тавилаа.
Нийслэлийн Онцгой байдлын газрын хэмжээнд нийт алба хаагчдын 18.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Үүнээс 38 хувь нь офицер, 62 хувь нь ахлагч болон энгийн алба хаагчид юм.
Танилцуулгын дараа оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнөж, эмэгтэй алба хаагчдын ажлын ачааллыг бууруулах, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулах, цол, шагнал урамшууллын асуудлыг шийдвэрлэх зэрэг саналыг дэвшүүллээ.
Энэхүү уулзалт, зөвлөгөөн нь эмэгтэй алба хаагчдын дуу хоолойг сонсох, тэдний ажил, амьдралын нөхцөлийг сайжруулах бодит шийдлийг тодорхойлоход чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Зөвлөгөөний үеэр онцгой байдлын салбарт онцгой гавьяа байгуулсан алба хаагч бүсгүйчүүдийг шагналаа.

















ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилж эхэллээ
Хачгийн тархалт тогтоох хамтарсан судалгаа хийлээ
Арьс, ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн анхдугаар хуралдаан боллоо
Цэрэг татлагын товчоонд Иргэний үнэмлэх, Цэргийн үүрэгтний үнэмлэхээ авч очно
Химийн ослын үеийн шуурхай хариу арга хэмжээ, хамтын ажиллагааны бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүлэв
“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд 40 орчим км бохир усны шугамыг шинэчилнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна