Үндэсний статистикийн хорооноос орон сууцны үнийн нэгдсэн мэдээлэл гаргажээ. Орон сууцны үнийн индекс 2026 оны 2 дугаар сард 1.38 болж, өмнөх оны мөн үеэс 10.2 хувиар өсөж, өмнөх сараас 1.1 хувиар буурсан байна.
Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар өсөж, өмнөх сараас 2.8 хувиар буурсан бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар өсөж, өмнөх сараас 0.4 хувиар буурсан байна.
2026 оны 2-р сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.76 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 6.25 сая төгрөгийн үнэтэй байна.
Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 11.4 хувь (637.1 мянган төгрөг)-аар өсөж, Чингэлтэй дүүрэгт 1.4 хувь (60.5 мянган төгрөг)-аар буурсан байна.
2026 оны 2-р сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 5.03 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 6.22 сая төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Хан-Уул дүүрэгт 14.4 хувь (690.7 мянган төгрөг)-аар өсөж, Чингэлтэй дүүрэгт 2.0 хувь (108.0 мянган төгрөг)-аар буурсан байна.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилж эхэллээ
Хачгийн тархалт тогтоох хамтарсан судалгаа хийлээ
Арьс, ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн анхдугаар хуралдаан боллоо
Цэрэг татлагын товчоонд Иргэний үнэмлэх, Цэргийн үүрэгтний үнэмлэхээ авч очно
Химийн ослын үеийн шуурхай хариу арга хэмжээ, хамтын ажиллагааны бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүлэв
“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд 40 орчим км бохир усны шугамыг шинэчилнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна