Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулна.
Өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна.
Үндсэн барилгын каркас, фасад, өрлөгийн ажлууд бүрэн дуусаж, дотор засал болон гадна инженерийн шугам сүлжээ, явган зам, авто зогсоол, авто замын ажлуудыг хийж дууссан.
Гадна тохижилтын талбайн суурийн бетон цутгалтын ажил мөн дуусаад байна.
Уг бүтээн байгуулалт нь нийт 2.9 га буюу 29920 ам метр талбайд хэрэгжих бөгөөд гурван давхар спорт цогцолборын барилга, хөлбөмбөг, газрын теннис, сагсан бөмбөг, гүйлт болон дасгалын талбайтай цогц спортын орчныг бүрдүүлэх юм. Ингэснээр иргэд ногоон байгууламж, усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэнд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж бүрдэнэ.





ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна