Монгол Улсын Шадар сайдын 2026 оны хоёрдугаар сарын 5-ны 27 дугаар тушаалаар батлуулсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээний нэгдсэн удирдамж”-ийн хүрээнд Онцгой байдлын байгууллагаас мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд Хөвсгөл нуурын мөс цөмрөх аюултай хэсгээр зорчихгүй байхыг аймгийн Засаг даргын 2026 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн А/31 дүгээр, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн 2026 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн А/08 дугаар “Мөсөн замын тээврийг хориглох тухай”, Ханх сумын Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/64 дүгээр “Мөсөн замын тээврийг хориглох тухай” захирамжаар тус тус хориглосон.
Тус хориглосон шийдвэрийг зөрчиж, мөсөн дээгүүр зорчсоноос иргэд эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаараа хохирох тохиолдол бүртгэгдсээр байгаа бөгөөд он гарсаар тус аймагт өнөөдрийн байдлаар /2026.03.12/ мөс цөмөрсөн 8 удаагийн дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгээд байна.
Гамшгаас хамгаалах тухай хуулийн
Он гарсаар захирамжаар хориглосон замаар зорчиж аюулгүй байдлаа хангаагүй ослын 3 тохиолдол гарч, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч зөрчлийн хэрэг үүсгэж, аврах ажиллагааны үед төрийн байгууллага болон дайчлагдан ажилласан иргэнээс гарсан зардлуудыг нөхөн төлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Гамшгаас хамгаалах тухай хуулийн дээрх заалтыг зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн
Тиймээс иргэд, тээвэрчид та бүхэн мөсөн дээгүүр зорчихгүй байх, аж, ахуйн нэгж, байгууллагууд мөсний баяр, арга хэмжээ болон тэмдэглэлт ой зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахгүй байж, үүсэж болзошгүй эрсдэлээс хамгаалж, иргэний үүргээ биелүүлэхийг зөвлөж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан хоёр хүүхдийг мөргөж гэмтээжээ
Хүчтэй салхи, шуурганы аюулт үзэгдлээс сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна
Туулын хурдны замын байнгын ашиглалтад байх хоёр кемпийн барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна
Ажлын хэсэг төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн асуудлаар хуралдлаа
Цахим хяналтын эсрэг дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна
Ойн салбарын тулгамдсан асуудал, эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна