Жил бүрийн гуравдугаар сарын 12-нд дэлхий даяар World Day Against Cyber Censorship буюу Цахим хяналтын эсрэг дэлхийн өдрийг тэмдэглэдэг. Энэ өдөр нь интернэт орчин дахь мэдээллийн чөлөөт урсгал, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах, цахим цензур болон хяналтын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой.
Цахим хяналтын эсрэг дэлхийн өдрийг 2008 онд хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Reporters Without Borders болон хүний эрхийн олон улсын байгууллага болох Amnesty International хамтран санаачилсан түүхтэй. Интернэт нь нээлттэй, чөлөөт мэдээллийн орчин байх ёстой гэсэн зарчмыг олон нийтэд сануулах зорилгоор энэ өдрийг жил бүр тэмдэглэдэг.
Интернэт, сошиал сүлжээ өргөн хэрэглээ болсон өнөө үед цахим орчин дахь эрх чөлөө, мэдээллийн хүртээмжийн асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд хэвээр байна. Зарим улс оронд вебсайт, сошиал платформд хязгаарлалт тогтоох, тодорхой мэдээллийг хаах тохиолдол гардаг талаар олон улсын байгууллагууд мэдээлдэг.
Нөгөө талаас цахим орчин дахь эрх чөлөө нь хариуцлагатай хэрэглээтэй зэрэгцэн орших шаардлагатайг мэргэжилтнүүд онцолдог. Ялангуяа насанд хүрээгүй хүүхдийг хамгаалах, хувь хүний нэр төр, алдар хүнд, хувийн нууцыг хүндэтгэх асуудал цахим орчинд чухал байр суурь эзэлж байна. Худал мэдээлэл тараах, хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүй нийтлэх, олон нийтийн сүлжээгээр гүтгэх,доромжлох зэрэг нь цахим орчинд “цахим хэлмэгдүүлэлт” үүсгэх эрсдэл дагуулж болзошгүй гэж үздэг.
Тиймээс цахим орчин дахь үг хэлэх эрх чөлөөг хамгаалах асуудлыг ярилцахын зэрэгцээ дижитал ёс зүй, хариуцлагатай хэрэглээг давхар хөндөх шаардлагатай гэж судлаачид онцолдог.
Интернэт дэх эрх чөлөө нь бусдын эрх, нэр төр, хувийн нууц, хүүхдийн аюулгүй байдлыг хүндэтгэх зарчимтай уялдаж байж бодитоор хэрэгжих боломжтойг энэ өдөр сануулж байна.
Жил бүрийн энэ өдрөөр интернэт эрх чөлөөний талаарх судалгаа, тайлан танилцуулах, хэлэлцүүлэг зохион байгуулахын зэрэгцээ цахим орчинд үг хэлэх эрх чөлөөг хамгаалан ажилласан хүмүүст Netizen Prize шагналыг гардуулдаг уламжлалтай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилж эхэллээ
Хачгийн тархалт тогтоох хамтарсан судалгаа хийлээ
Арьс, ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн анхдугаар хуралдаан боллоо
Цэрэг татлагын товчоонд Иргэний үнэмлэх, Цэргийн үүрэгтний үнэмлэхээ авч очно
Химийн ослын үеийн шуурхай хариу арга хэмжээ, хамтын ажиллагааны бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүлэв
“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд 40 орчим км бохир усны шугамыг шинэчилнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна