Женко Баттулга Булганыг хутгасаар...

Moderator
2026/03/11

Монгол үндэсний их баяр “Цагаан сар”-ын өдрүүд дуусч хаврын их улс төр буцалж эхлэх цаг доор Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулахаар Ардчилсан намын төлөөлөгчдийн гарын үсгийг дахин цуглуулж эхэлсэн сурагтай.

Дахин гэж тодотгоод байгаа шалтгаан  нь 2025 оны 02 сард АН-ын төлөөлөгчид өргөн бариж байв. Энэ тухай Булган аймгийн Засаг дарга өнгөрсөн 12 сард “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцохдоо “Хойд бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн Женко Баттулга “Хөх Монголын Хөх туг” үйл ажиллагаа Булган аймагт зохион байгуулагдсаны дараа АН-ын төлөөлөгчид Засаг даргыг огцруулах албан бичгийг өргөн барьсан” гэдгийг тодотгон хэлж байв. Гагцхүү тэрхүү өргөн барьсан бичиг нь хуулийн үндэслэлгүй гэж үзэн Ерөнхий сайд буцааж байв.  

Женко Баттулга гишүүн 3 сарын эхний өдрүүдэд Булган аймагт ажиллахдаа Ардчилсан намынхаа сумдын дарга нар болон төлөөлөгч нартайгаа уулзахдаа өргөн барих асуудлыг эргүүлж тавихаар үүрэгдсэн бололтой. Өдгөө түүний бие хамгаалагч байсан Б.Ариун-Эрдэнэ Булган аймгийн Ардчилсан намыг удирдаж байгаа. Ардчилсан намын дотоод сунгаан эхэлсэнтэй холбоотой Ариун-Эрдэнэ ч мөн сүүлийн сумаа тавиж байхыг үгүйсгэхгүй. Учир нь 2024 оны орон нутгийн сонгуулиар Булганд АН ялагдсан тул шинэ дүрмээрээ намын дарга чөлөөлөгдөх заалттай. Огцрохоосоо өмнө элдэв башир арга хэрэглэж байгаад Засаг дарга болчихвол намын даргаараа үлдчих боломж нээгдэнэ гэж тооцсон гэх.

За тэгээд Женкогийн элдэв башир арга барагдах биш. Эцэст нь энэ их хор, бужигнааны үр дүнд Булган аймгийн иргэд л хохирч үлдэх нь харамсалтай. Ажил хийх боломж олгохгүй нь дээ шинэ даргад ...

 


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.188.46
    2026/03/12

    Ман ы хөлсны бичээчээр гаршсан. Ман муухай башир аргатай.

    Хариулах
  • 59.153.112.177
    2026/03/11

    Zs hen ni ch awsan amidral uurchlugduh bish hen huchtein ni l awna biz ankhaasaa zuv songoltoo hiigeegui nj ened jenko tui hamaa bnaa

    Хариулах
  • 103.29.144.170
    2026/03/11

    ааааайн юуч ойлгосонгүйээ... МАН-нхаан жаахан утгатай үнэн юм бичилдээ

    Хариулах
  • 27.123.213.238
    2026/03/11

    Женко хутгуур Их хуралдаа суу. Чамаар Булган дутаагүй

    Хариулах