2024 оны есдүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар метро төслийн хүрээнд хүний нөөц бэлдэх хамтран ажиллах санамж бичгийг ШУТИС, “Духуа Инженеринг” ХК-тай хамтран байгуулж, хоёр улсын хамтарсан 2+2 боловсролын хос диплом олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.
Энэ хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд ШУТИС-д метроны чиглэлээр 51 оюутан суралцаж байна.
Харин өнөөдөр нийслэлийн тэтгэлгээр магистрт суралцахаар долоон оюутан БНСУ-ыг зорихоор хариуцлагын гэрээ байгууллаа.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын тэтгэлгээр БНСУ-ын Халла их сургуульд суралцахаар шалгарсан магистрын оюутнуудаа сурлагын өндөр амжилт хүсье. Улаанбаатар хот анх 600 мянган хүн амтай, 84 мянган автомашинтай байхаар төлөвлөгдсөн хот. Гэвч өнөөдөр суугуул болон шилжин суурьших, түр оршин суугчидтайгаа нийлээд 2 сая орчим хүн амтай, 800 гаруй мянган тээврийн хэрэгсэлтэй их хот боллоо. Улаанбаатар хотод авто замын түгжрэл, агаарын бохирдол гэсэн үндсэн хоёр асуудал байна. Эдгээр асуудлыг шийдэхийн тулд нийслэлээс хөгжлийн 16 мега төслийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь Улаанбаатар метро төсөл юм. Улаанбаатар метро төслийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор БНСУ-ын Халла их сургуультай хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд метроны чиглэлээр мэргэжил дээшлүүлэх магистрын долоон оюутанд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 100 хувийн тэтгэлэг хоёр жилийн хугацаатай гардуулж, хариуцлагын гэрээ байгууллаа. Оюутнууд энэ хавраас сургуульдаа суралцана" гэв.
Халла их сургуульд суралцах магистрын долоон оюутан төгсөж ирээд Улаанбаатар метро, Улаанбаатар трам төсөлд ажиллах эсвэл ШУТИС-д метроны чиглэлээр багшлах юм. Дээрх уулзалтад ШУТИС-ийн ректор Т.Намнан, ШУТИС-ийн МИТС-ийн захирал Н.Пүрэвдорж, Хөтөлбөр хариуцсан, Халла их сургуулийн профессор Хуанбо Жаг, “Духуа Инженеринг” ХК-ийн ерөнхий менежер Кан Гаын нар оролцлоо.





ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Бүргэдийн баяр-2026” өнөөдөр эхэлнэ
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эмэгтэйг зодож, дээрэмджээ
Монгол Улс жендэрийн үзүүлэлтээр 20 байр урагшилжээ
Метроны чиглэлээр БНСУ-д магистрт суралцах долоон оюутантай хариуцлагын гэрээ байгууллаа
Сонгинохайрхан дүүрэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 3 байршилд зохион байгуулна
Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хүч хэрэглэж хэрхэвч болохгүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна