Мөсний огцом хөрөлт
Гэнэтийн температурын уналт (жишээлбэл, 24 цагийн хугацаанд 20°C-аас их) нь мөс агших процесс явагдах ба энэ үед энергийн өөрчлөлт үүсгэдэг. Мөсний агшилтын үед ан цав үүсч эсвэл одоо байгаа ан цав томордог. Энэ үед том талбай тархсан тохиолдолд нуур голын мөсний ус ан цавын завсраар нэвчиж норгох үзэгдэл явагдана. Голын мөсөн дээрх цасан бүрхүүл нь дулааны өөрчлөлтийг удаашруулдаг ч нэгэнт үүссэн ан цав мэдэгдэхгүй байх магадлалтай тул мөстэй байна гэж “андуурч” болохгүй.
Мөсний огцом халалт
Агаарын температур 24 ба түүнээс дээш цагаар хөлдөх хэмээс дээш байх үед өөрөөр хэлбэл 0 градусаас дээш хэмтэй болох хаврын цагт мөсний дээрээс нар ээж шилний тусгал мэт цоонож мөсөн доорх усны температурыг огцом өсгөдөг. Энэ нөлөө нь тунгалаг мөсөн дээр хамгийн их ажиглагддаг бөгөөд цасан бүрхүүлтэй байх, цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэх тусам буурдаг. Мөс хангалттай зузаантай байж болох ч нарны гэрэлд удаан хугацаагаар өртөх тусам мөсний бат бөх чанар нь мэдэгдэхүйц буурдаг байна.
Жин ба мөсний зузааны харьцааны жишээ
Алхаж яваа насанд хүрсэн хүн дунджаар 120кг-ийн жингээр үйлчилдэг тул 10см-ээс багагүй зузаантай мөсөн дээр зорчиход зөвшөөрөгдөх эрсдэлийн түвшинд байна гэж үзнэ.
Цасны чарга явах үедээ дунджаар 500кг-аар доош үйлчлэх ба хамгийн багадаа 18см зузаантай мөсөн дээр зорчиход зөвшөөрөгдөх эрсдэлийн түвшинд байна гэж үзнэ.
3-4тн-ийн даацтай автомашин хөдөлгөөн үйлдэж байх үедээ 5000кг орчим жингээр доош үйлчлэх ба хамгийн багадаа 38см мөсөн дээгүүр зорчиход зөвшөөрөгдөх эрсдэлийн түвшинд байна гэж үзнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХӨСҮТ: Монгол Улсын хэмжээнд менингококкт халдварын батлагдсан 5 тохиолдол бүртгэгджээ
Таван шарын нүхэн гарцаар цагт ойролцоогоор 1800 машин нэвтэрч байна
Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Н.Номтойбаяр: Ерөнхийлөгчийн өргөн барихаар зэхэж буй УИХ-ын гишүүнийг ёс зүйн алдаагаар эгүүлэн татах агуулгатай хуулийн төслийг дэмжихгүй
"Төрийн дээд цол, одон, медаль олгоно" гэж 35 сая төгрөг залилсан этгээдэд 4.8 жилийн хорих ял оноожээ
Температурын огцом өөрчлөлт нь гол нуурын мөсөнд хар, цагаан хил үүсгэхэд нөлөөлдөг
“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна