НИТХ-ын ээлжит бус Х хуралдаанаар Хотын стандартад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцлээ. Тодруулбал, Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-аас 2025 ОНЫ 01/762 дугаартай албан бичгээр “Явган хүний зам, талбайн төлөвлөлт, хучилт, угсралтад тавигдах ерөнхий шаардлага” Хотын стандартад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргасны дагуу өнөөдөр хэлэлцлээ.
Одоогоор 2019 оны Явган хүний зам, талбайн төлөвлөлт, тавигдах шаардлага, 2022 онд баталсан Явган замын хучилтын стандарт мөрдөгдөж байгаа бөгөөд суурийн хучилтыг элсээр хийнэ, хавтан хоорондын зайг цементээр хийнэ гэж тусгасан байна.

Тэгвэл өнөөдрийн өөрчлөлт нь материалын үйлдвэрлэлтийн цаг үеэ дагаад материалтай холбоотой гэдгийг холбогдох албаныхан онцоллоо.
Нийслэлийн хэмжээнд хийгдэж байгаа байгалийн чулуун хавтан хучилт нь манай улсад ашиглалтын технологи байхгүйгээс энгийн хавтангийн технологи баримталж ажиллахаас өөр сонголтгүй байгаа бөгөөд энэхүү технологи нь хавтан хоорондох зайг элсэн чигжээс хийдэг технологи юм.
Иймд “Явган хүний зам, талбайн төлөвлөлт, хучилт, угсралтад тавигдах ерөнхий шаардлага” хотын стандартад бат бөх, эдэлгээ удаан тул байгалийн чулуун хавтан, түүнийг дагалдах засвар үйлчилгээ зэргийг тусгах шаардлага үүссэн тул дараах нэмэлт, өөрчлөлт оруулахаар хэлэлцлээ. Ингэснээр явган замын засварын зардлыг бууруулж, ашиглалтын насыг уртасгана гэдгийг албаныхан онцоллоо.
Харин НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс стандартыг цаг үетэйгээ уялдуулан шинэчлэх нь зөв. Харин явган замын ажлын явцыг хурдан шуурхай хийдэг байх, гүйцэтгэлээ бүрэн хариуцах, харааны бэрхшээлтэй иргэдийн явах нөхцөлийг бүрэн хангах, гүйцэтгэлийг бүрэн хянах, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулах зэрэгт анхаарч ажиллах талаар санал хэллээ.

Дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулав:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
9 настай дагавар охиноо “алахыг завдсан“ этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
Сэргээгдэх эрчим хүчний төслийн аукционд оролцох урилга / INVITATION TO PARTICIPATE IN THE RENEWABLE ENERGY PROJECT AUCTION /
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна