Их, дээд сургуулийн оюутнуудад цэргийн анхан шатны мэдлэг, чадвар олгож, эх орноо хамгаалах бэлтгэлийг эзэмшүүлэх, дайчилгааны бэлтгэл нөөцийг бүрдүүлэхэд зорилгоор оюутан цэргийн бүртгэлийг жил бүр цахимаар хүлээн авч сургалтад хамруулдаг болсон.
Энэ жилийн оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн хүсэлтийг 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 03 дугаар сарын 10-ны өдрийн 23:59 хүртэл төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр хүлээн авч эхэллээ.
Оюутан цэргийн бүртгэлийн хүсэлтээ илгээхийн тулд E-Mongolia системд нэвтэрсний дараа “Үйлчилгээ” цэсээс “Оюутан цэргийн анхан шатны бүртгэл” гэж хайж, үйлчилгээ авах товчийг дарна. Шалгуурт нийцсэн тохиолдолд “Үр дүн” цонхонд амжилттай хүлээн авсан талаарх мэдэгдэл харагдах бөгөөд хүсэлтийн явцыг “Мэдэгдэл” хэсгээс хянах боломжтой.
Хөтөлбөрт хамрагдах шаардлага:
Эхний шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн оюутнууд 03 дугаар сарын 11-ний 08:00 цагаас эхлэн сургуулийнхаа харьяа дүүргийнхээ болон аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабт иргэний үнэмлэх, 4 хувь цээж зураг /3х4/, цэргийн үүрэгтний үнэмлэх /хэрэв байхгүй бол шинэ үнэмлэхийн 2500 төгрөг/-тэй ирж бүртгэлээ баталгаажуулна.
Хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын дагуу явуулдаг бөгөөд оюутнууд цэргийн албаны дадлага, сахилга бат, дүрэм журам, харилцааны соёл, ёс зүйг эзэмшинэ.
Нэмэлт мэдээлэл авах утас:
Оюутан залуус та бүхэн энэхүү хөтөлбөрт идэвхтэй оролцож, цэргийн мэргэжил эзэмшихийг уриалж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна