Хаваржилт хүндэрсэн Дорнод аймгийн Халхгол суманд Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 20 цэргийн алба хаагч цасан шуурганы улмаас үүссэн гамшгийн хор уршгийг арилгахаар ажилласаар байна.
Хошууч Б.Отгонбатаар ахлуулсан алба хаагчид 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд тэд энэ сарын 28-ны өдрийн 22.00 цагийн байдлаар цасанд боогдож, хаагдсан 450 км замыг гарган автомашинуудыг замын хөдөлгөөнд оролцох боломжтой болгож, 86 өрхөд өвс тэжээл, хивэг хүргэж, цасанд дарагдсан өвөлжөө, малын хашаа саравчийг цэвэрлэхийн зэрэгцээ зам дагуу саатсан тээврийн хэрэгслүүдийг татан гаргаж, иргэдийг үүсэж болох эрсдлээс авран хамгаалсаар байна.
“Талын чоно”-ын томилогдсон бүрэлдэхүүн илүү олон малчдад богино хугацаанд хүрч ажиллахын тулд хошууч Б.Отгонбат, ахмад Д.Ганбаяр, дэслэгч Д.Анхбаяр, ахлах ахлагч С.Эрдэнэбаатар нараар ахлуулсан дөрвөн бүлэгт хуваарилагдан байгалийн гамшигт үзэгдэлд хамгийн ихээр өртсөн “Ялалт”, “Ташгайт” багууд болон сумын төвийн ойролцоох айл өрхүүдэд хариу нэхээгүй тусламжийг хүргэж байна.
Энэ явцдаа цэргийн эмч дэслэгч Д.Анхбаяр цасанд боогдсон малчдад эрүүл мэндийн тусламжийг цаг алдалгүй үзүүлж, шаардлагатай эмчилгээг хийжээ.
Эх сурвалж: Зэвсэгт хүчний Жанжин штаб
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн алба хаагчид Халхгол суманд 450 км зам гаргаж, 86 өрхөд туслажээ
Гичгэнэ, Эг, Халх болон Сэлэнгэ мөрний адгаар мөсний зузаан 5-10 см нимгэрчээ
Гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
“Хөх сувд” мөсний баяр маргааш эхэлнэ
А.Баяр: Мопед, скүүтэрийг 16 нас хүрсэн иргэнд түрээслүүлнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна