Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.286 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11629, орон нутагт 2657 бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны гуравдугаар сарын 1-ний байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ.
Одоогийн байдлаар эмнэлэгт 39 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, нийслэлд 27 хүн, хөдөө орон нутагт 12 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 14 хүн байгаа гэнэ.
Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5220 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3457, 5-9 насны 1831 хүүхэд, 15-19 насны 1776 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн алба хаагчид Халхгол суманд 450 км зам гаргаж, 86 өрхөд туслажээ
Гичгэнэ, Эг, Халх болон Сэлэнгэ мөрний адгаар мөсний зузаан 5-10 см нимгэрчээ
Гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
“Хөх сувд” мөсний баяр маргааш эхэлнэ
А.Баяр: Мопед, скүүтэрийг 16 нас хүрсэн иргэнд түрээслүүлнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна