АНУ-ын Нью-Йорк мужийн Томпкинс тойргийн шүүхээс Корнеллийн их сургуулийн оюутан асан Э.Билгүүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлын шийдвэрийг танилцуулж, түүнд 8 жилийн хорих ял оноолоо.
Шүүгч Скотт А. Миллер Лхагва гарагт болсон шүүх хурлын үеэр шүүгдэгчийг нэгдүгээр зэргийн хүчингийн хэрэг болон хоёрдугаар зэргийн орон байрны хулгайн гэмт хэрэгт буруутай гэж үзэн, ялыг зэрэг эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Ингэснээр тэрээр нийт 8 жилийг шоронд өнгөрүүлэх бөгөөд энэ нь прокуророос санал болгож байсан хугацаанаас бага ял болжээ.
Шүүхийн шийдвэрийн дагуу Э.Билгүүн нь үндсэн ялаа эдэлж дууссаны дараа 10 жилийн хугацаанд хууль хяналтын байгууллагын тусгай хяналтад байх юм. Түүнчлэн тэрээр АНУ-ын "Бэлгийн гэмт хэрэгтнүүдийн бүртгэл"-д насан туршдаа бүртгэгдэх бөгөөд ял эдэлж дууссаны дараа албадан гаргах буюу депортаци хийх асуудал хөндөгдөх нөхцөл үүсчээ.
Прокурор Мэттью Ван Хоутен шүүгдэгчийг гэм буруугаа хүлээхгүй байгаа болон хохирогчид учирсан сэтгэл зүйн хүнд хохирлыг харгалзан хүчингийн хэрэгт 15 жил, хулгайн хэрэгт 10 жилийн ял төлөвлөж байсан ч шүүхээс эцсийн байдлаар 8 жилээр тогтоосон байна.
Хэргийн үйл явцыг сөхвөл, 2024 оны 9 дүгээр сарын 1-ний өглөө эрт их сургуулийн оюутны дотуур байранд уг хэрэг гарсан байна. Шүүгдэгч нь эмэгтэй оюутны өрөөнд зөвшөөрөлгүй нэвтэрч, биеэ хамгаалах чадваргүй байсан хохирогчийг хүчирхийлсэн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Түүнийг хэрэг гарснаас хойш удалгүй буюу 9 дүгээр сарын 12-ны өдөр баривчилж, батлан даалтад гаргалгүйгээр хорьж байсан бөгөөд 2025 оны 11 дүгээр сард тангарагтны шүүх нэг долоо хоногийн турш хэргийг хэлэлцээд түүнийг бүх зүйл ангиар гэм буруутайд тооцсон юм.
Энэхүү хэрэг нь олон нийтийн дунд ихээхэн шуугиан тарьсан бөгөөд учир нь Э.Билгүүн нь тус их сургуульд 328,000 ам.долларын бүрэн тэтгэлэгтэй суралцаж байсан юм. Тэрээр олон нийтийн сүлжээнд боловсролын салбарт бусдад үлгэр дуурайлал үзүүлэгч, "lifestyle coach" гэх дүр төрхийг бүрдүүлсэн байсан ч энэхүү хүнд гэмт хэрэгт холбогдсоноор ирээдүйн карьер болон нэр хүндээ бүрэн алдахад хүрч байна. Шүүхийн шийдвэр гарснаар анхан шатны процесс дуусгавар болж, тэрээр ялаа биечлэн эдлэхээр боллоо.
Эх сурвалж: Asu.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан өндөрлөв
“Хөрсний ус, үерийн хамгаалалт төсөл”-ийг хэрэгжүүлснээр нийтийн эрүүл мэндийн нөхцөл сайжирна
Бэлгийн хүчирхийлэлд холбогдсон Э.Билгүүнд 8 жилийн хорих ял оноолоо
Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар илтгэл тавив
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах талаар мэдээлэл хийнэ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Сэтгэгдэл бичигдээгүй байна