Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар илтгэл тавив

Moderator
15 цаг 24 минутын өмнө

Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж, намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар “Намын мөрийн хөтөлбөрийн биелэлт, үр дүн, судалгаа, мониторинг хийсэн аргачлал” сэдэвтэй илтгэл тавилаа.

Тэрбээр сүүлийн 30 жилийн нийгэм, эдийн засгийн өсөлт, 2016 оноос өмнөх эдийн засгийн байдал, Монгол Ардын намын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, одоогийн нөхцөл байдал, цаашид анхаарал асуудал зэрэг сэдвийг онцолж байв.

Мөн намын мөрийн хөтөлбөрийг олон улсын MARPOR аргачлал болон LLM хиймэл оюунд суурилан бодлогын 11 хорооны оролцоотойгоор анх удаа үнэлсэн тухай илтгэлд дурдлаа. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна