Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга А.Баяр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг Нийслэлийн онцгой байдлын газарт хүлээн авч уулзлаа.
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр уулзалтын эхэнд БНСУ-ын гамшигтай тэмцэх, тэр дундаа галын эсрэг менежмент, арга техник, технологи олон улсад үлгэр жишээ болж буйг онцлоод цаашид онцгой байдлын салбарт хамтын ажиллагааг улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа дурдлаа. Мөн 2026 онд Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлөөс Нийслэлийн онцгой байдлын газрыг Шуурхай удирдлагын төвтэй болгохоор зорьж байна. Тус төвийн ажил 30 хувьтай байгаа бөгөөд удирдлагын өрөөний техник, тоног төхөөрөмжийн суурилуулалтын ажил явагдаж байгаа талаар мэдээлэл өглөө. Энэ төвийн үйл ажиллагаа эхлэхээс өмнө онцгой байдлын алба хаагчдыг БНСУ-д туршлага судлуулах, чадавхжуулах шаардлага байгаа талаар саналаа хэлэв.
Нийслэлийн онцгой байдлын газрын дарга Г.Галбадрах дуудлага мэдээллийн 60 гаруй хувь нийслэлд байдаг. Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд айл өрхүүдийг хийн түлш рүү үе шаттай шилжүүлж байна. Мөн Шуурхай удирдлагын төв шинээр нээгдэх гэж байна. Шинэ технологи, сорилт, ахиц дэвшил гарсаар байгаатай зэрэгцэн алба хаагчдыг сургах асуудал чухал. Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга А.Баяр энэ асуудлыг анхаарч, дэмжиж байгаад талархалтай хандаж байна. БНСУ-аас тодорхой шийдлүүдийг гарган хамтран ажиллана гэж итгэж байна хэмээлээ.
Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Чой Жин Вон хамтын ажиллагааны саналыг холбогдох байгууллагуудад уламжилж, дэмжиж ажиллахаа илэрхийллээ гэж НИТХ-ын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ц.Гарамжав: Насаараа татвараа шударгаар төлсөн хүмүүс эцэст нь өртэй амьдарч байна
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
2026 оны “Оюутан цэрэг”-ийн бүртгэл өнөөдөр дуусна
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өслөө
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
3 настай хүүхдээ хөнөөсөн хойд эцгийн шүүх хуралд хүүхдийн ээж хүндэтгэх шалтгаангүйгээр оролцсонгүй
11 дүгээр ангийн сурагчид нэгнийгээ согтууруулж байгаад бусдаар хүчирхийлүүлсэн гэх хэргийг шалгаж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна