Нийгмийн хамгааллын тусгай төвийн өргөтгөл болох Сургалт, хөгжлийн цогцолбор төвийн нээлтийн ёслол энэ сарын 27-ны өдөр Улиастай Майхантын аманд байрлах шинэ цогцолбор төвийн байранд зохион байгуулагдана.
Сургалт, хөгжлийн цогцолбор төв нь зорилтот бүлгийн иргэдэд боловсрол, хөгжлийн цогц үйлчилгээ үзүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, бие даан амьдрах чадварыг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй чухал бүтээн байгуулалт юм.
Тус төв нь нэг дор 200 хүртэлх иргэнд эрүүл мэнд, нийгэм-сэтгэлзүй, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлийн үйлчилгээг цогцоор нь үзүүлж, нийгэмд бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлж байна.
Нээлтийн үеэр өргөтгөлийн ажлын хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалтын үр дүн, төвийн үйл ажиллагааны чиглэл, цаашдын зорилт, төлөвлөгөөг танилцуулна.




ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна