ЦЕГ: Цахимаар танилцсан эмэгтэй О-г зодсон 16-17 насны хоёр эмэгтэйг шалгаж байна

Moderator
2026/02/16

Олон нийтийн цахим сүлжээнд 2026 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр "...насанд хүрээгүй байж болох охид нэгнийгээ хэл амаар доромжилж, улмаар бие эрх чөлөөнд халдсан" бичлэг нийтлэгдсэний дагуу бүртгэлд авч, Баянгол дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж байна. Шалгалтын явцад 2025 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 16 настай, эмэгтэй Ц, 17 настай, эмэгтэй Э нар нь цахимаар танилцсан 17 настай, эмэгтэй О-г хувийн таарамжгүй харилцааны улмаас хэл амаар доромжилж, бие эрх чөлөөнд нь халдаж, бичлэг хийсэн болох нь тогтоогдсон бөгөөд хохирогчийн биед учирсан хохирлыг тогтоохоор холбогдох байгууллагад тогтоол хүргүүлсэн. Хохирогчоос дээрх асуудалтай холбогдуулан, тухайн үед цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандаагүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг тал бүрээс нь бүрэн бодитой нотлох ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 45.117.35.39
    2026/02/16

    Энэ охидууд чинь ямар зэрлэг болоод байна хуулийг сануулж хатуу цээрлэл хүлээлгэх хэрэгтэй яандаа ийм өсвөр насны хүүхэдүүд байж хэлэх хэлэхгүй үг хэлэлгээр нэгийгээ дарамтлаад нийгэм юу болж байна эцэг эх юу анхаарч охидоо яаж байгаа нь хянах нийгэмд эцэг эх өөрсдийн ил болгож шигшүүлэх хэрэгтэй л юм байна

    Хариулах