МММ-ийн Хүрээлэнгээс 16 дахь жилдээ зохион байгуулж буй “GrandAwards” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2026.02.11-нд болж өнгөрлөө. Хувийн хэвшил үүссэний 35 жилд зориулсан тул салбар бүрт гарч буй ахиц дэвшил, тууштай манлайлагчдыг нэрлэсэн юм.
- Монголын маркетинг менежментийн хүрээлэн, Монголын сайтын холбоо 2025 онд амжилтаар түүчээлсэн шилдгийн шилдэг Гранд цомын эзэн Ё.Байгал захиралтай “Чойжин темпл” ХХК байлаа. Аялал жуулчлал, зочлох үйлчилгээ хурдтай хөгжиж буй энэ цаг үед рестораны салбар бүртээ менежмент, интерьер, контентийн цогц шийдлээр жишиг тогтоолоо. Өрнө, дорнын өвөрмөц зохицолтой, монголын шимт малын дээжээр бэлтгэсэн тансаг европ зоог нь дотоод, гадаадын үйлчлүүлэгчдийн чин сэтгэлийг талархлыг хүлээж ирсэн юм. Үйлчилгээний соёлын стандартыг чанд мөрддөг, Монголын орчин үеийн рестораны салбарын хөгжилд манлайлагч, жилээс жилд өөдлөн дэвжиж хамт олон билээ.
- Монгол улсын Гавьяат жүжигчин Т.Ариунаа Соёл урлагийн хөгжил, манлайллын төлөө хөдөлмөрлөсөн 40 жилийн ойн “Зүрх асна” тоглолт “Бүх цаг үеийн домогт тоглолт” өргөмжлөл хүртэв.
- Монгол улсын Хөдөлмөрийн баатар ардын жүжигчин А.Долгор. Монголын “Дуурийн урлагийн манлай” өргөмжлөл хүртэв.
- Ц.Хэнз \Соёлын гавьяат зүтгэлтэн\ Монголын гэрэл зургийн ертөнцөд оруулсан үнэлж баршгүй хувь нэмрээр “Соёл, түүхийн өвийг гэрэл зурганд мөнхлөгч” өргөмжлөл хүртэв.
- Н.Дашхүү. Хүнсний үйлдвэрийн салбарын “Үе дамжсан бүтээлч үйлдвэрлэгч, дэлгэрүүлэгч”-ээр өргөмжлөв. Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, талх нарийн боовны салбарт манлайлагч “Суман гүн” компанийн үүсгэн байгуулагч, зөвлөх Нүрдэвийн Дашхүү гуай. Тэрбээр өөрийн төрсөн нутаг Говь-Алтай аймгийн Бигэр суманд байсан Соодын дацангийн лам нарын балин, шалсай, зоог гүнцгийг, дацанг хаагдтал хийж явсан замч Нүрдэвийн жороос улбаатай “Суман гүн” компанийн нарийн боовны орц технологийг бий болгосон, өв тээгч. Түүний үүсгэн байгуулсан “Суман гүн” компани 1997 оноос эхлэн 29 жилийн турш ”Эх газрын шимээр Эх орны үйлдвэрт” уриатайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
- Б.Нармандах. “Гоё айлууд” пэйж нь “Хот, гэр бүлийн соёлыг таниулсан шилдэг контент бүтээгч” өргөмжлөл хүртэв.
- Ч.Уранхолбоо. “Нийгмийн оюун санаанд эергээр нөлөөлсөн онцлох нөлөөлөгч”-өөр өргөмжлөв.
- Т.Дүүрэн. Монголын ард түмнээс БНХАУ-ын ард түмэнд илгээсэн “30 мянган хонь” төсөл санаачилж, “Үндэстний брэндинг хөгжүүлэгч” өргөмжлөл хүртэв.
- Н.Мөнхцэцэг захиралтай “Цахар лигдэн” ХХК Хоног брэндийг Импортын салбарын “Шилдэг эко хүнс”-ээр өргөмжлөв. \Хоног брэнд\
- Г.Жавхлан TBJ констракшн нь Барилга, бүтээн байгуулалтын салбарын “Төгс гүйцэтгэлтэй компани” өргөмжлөл хүртэв.
- А.Дэлгэржаргал захиралтай “Динза Цондоолойгийн анд найзууд” ТББ. “Боловсролын салбарт үнэ цэнтэй хөрөнгө оруулагч” номинацид өргөмжлөв. УРЛАГ
- Г.Гантуяа “Айнко энтертайнмент студи”-ийг “Хилийн чанад дахь монголын соёлын элч”-ээр өргөмжлөв.
- С.Мөнхзул Спортын салбарын “Оны онцлох эмэгтэй тамирчин” өргөмжлөл хүртэв
- “Сentral garden”. Төв аймагт сүндэрлэж буй “Гурван эрдэнэ групп” ХХК-ийн бүтээн байгуулалтыг “Орон нутгийн онцлох бүтээн байгуулалт”-аар өргөмжлөв.
- Д.Бэрцэцэг захиралтай “Голден зууч” ХХК Эрүүл мэнд, гоо сайхны салбарын “Нийгмийн хариуцлагатай эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн” үйлдвэрлэгч номинацийн шагнал хүртэв.
- “Үзэмж” брэндийн захирал С.Энхзаяа “Хувцас загварын салбарын оны онцлох бизнес эрхлэгч эмэгтэй” Гран-При цом, өргөмжлөл хүртэв.
- О.Батнасан захиралтай “Оргилох амжилтын эх булаг” ХХК. Авто худалдааны салбарын “Нийгмийн хариуцлагыг түгээн дэлгэрүүлэгч компани” номинацид тэргүүлж өргөмжлөл хүртэв.
- “ЧАМТАЙ БАС ЧАМГҮЙ” ДУЭТ. Монгол улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа, дуучин Б.Аззаяа нар хамтран дуулснаар нийгмийн оюун санааг сэргээж, “ОНЫ ШИЛДЭГ ДУЭТ” номинацид тэргүүлэв.
- М.Наранзаяа захиралтай “Аз, од азтай аялал” ХХК Аялал, жуулчлалын салбарын “Хамгийн олон хотоор нэг дор аялах боломж олгогч онцлох аж нэгж”-ээр өргөмжлөв.
- Д.Ундраа “Үжин” төвийг үүсгэн байгуулж, сайн үйлсийн идэвх, санаачлагаар манлайлсан тул Хүмүүнлэгийн салбарын “Нийгмийн манлай зүтгэлтэн”-ээр өргөмжлөв.
- Д.Болор-Эрдэнэ захиралтай “Хаадын гэр” ХХК. “Соёлын бүтээлч үйлдвэрлэл”-ийн салбарын “Өв соёл, үнэ цэнийг дээдлэгч анхдагч аж ахуйн нэгж” өргөмжлөл хүртэв.
- О.Жавхлан захиралтай “Шинэ санаа иннова” сургууль. “Олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэгч онцлох сургууль”-иар өргөмжлөв.
- О.Мөнгөнцэцэг Бизнесийн салбарын “Оны онцлох өсөх ирээдүйтэй залуу бизнес эрхлэгч” өргөмжлөл, шилдгийн шилдэг Гранд цомоор шагнав.
- Э.Золжаргал Орон нутагт ажиллаж, амьдарч буй залуусыг манлайлж, “Онцлох залуу төрийн түшээ” өргөмжлөл хүртэв. Сүхбаатар аймгийн Халзан сумын Засаг даргынтамгын газрын тамгын орлогчоор үр бүтээлтэй ажиллаж байна.
- Б.Ариунжаргал захиралтай “Аяа корсет белт” ХХК Үйлдвэрлэлийн салбарын “Орчин цагийн трэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” өргөмжлөл хүртэв.
- З.Болормаа захиралтай “Ласанте” эмэгтэйчүүдийн эмнэлэг нь Эрүүл мэндийн салбарын “Гэр бүлийн тогвортой байдалд үнэт хувь нэмэр оруулагч” эмнэлгээр шалгарлаа. Арван жилийн ойгоо амжилт, ололттой, Францийн анагаах ухааныг нутагшуулж угтав.
- Б.Цэрэнпунцаг “Монгол улсын гадаад сурталчилгааны манлайлал” өргөмжлөл олгов.
- “Эмоушн” хамтлаг “Монголын хөгжмийн ертөнцийн эмоци, дурсамжийн бэлгэдэл” өргөмжлөл хүртэв.
- Б.Балжинням “Загвар, урлагийн салбарт үнэт хувь нэмэр оруулагч дизайнер”-аар өргөмжлөв.
- Д.Баярхуяг Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн “Оны онцлох бизнес эрхлэгч”-ээр өргөмжлөв. Онцгой шатар урлал, шинэлэг сийлбэр, олон улсын үзэсгэлэнд оролцогч өв соёл түгээв.
- ЦДБЭЧ-ын Бүжгийн алба “Онцлох бүжгийн хамтлаг” өргөмжлөл хүртэв.
- Д.Даваасүрэн Соёлын бүтээлч үйлвэрлэлийн “Буга хэл хуурыг бүтээж, монголын сурталчилсан онцлох уран бүтээлч” өргөмжлөл хүртэв.
- Б.Галарви захиралтай Sonin.mn сайт Хэвлэл мэдээллийн салбарын “Оны онцлох мэдээллийн сайт” өргөмжлөл хүртэв.
- М.Наранчимэг “Бялуу урлалыг түгээн дэлгэрүүлж, дэлхийн амжилт тогтоогч” өргөмжлөл хүртэв.
- Н.Бумцэрэн Монголын анхны Electrolux professional гал тогооны тоног төхөөрөмжийн угсралт хийж, Хоол үйлдвэрлэлийн салбарт инноваци нэвтрүүлэгч” өргөмжлөл хүртэв.
- Э.Адьяасүрэн. Олон талт авьяас чадвараар нийгэмд эерэгээр нөлөөлсөн тул “Оны онцлох ажил хэрэгч эмэгтэй” өргөмжлөл хүртэв. УДБЭТ-ын гоцлол дуучин, Сүлд чуулгын дуучин, Эрдэнэт хотын мисс, Anna beauty студийн маке ап артист, 2025 оноос цэцгийн дэлгүүр нээсэн. 2023 онд зохион байгуулагдсан Оросын XIV олон улсын тэмцээнээс гуравдугаар байр эзэлжээ. “Pool billard” урлагийн ажилтны тэмцээнээс алтан медаль хүртэв.
- “Tv8” телевиз. Үндэсний контентууд хөгжүүлэгч \Анухай, Тос даасан монгол айл, Говь челленж тэмээний аяллын реалити шоу, Ардын журамт цэргийн мөрөөр түүхэн сэдэвт реалити шоу, Өв соёлоо дээдэлье нэвтрүүлэг, Тавилан нэвтрүүлэг/
- Б.Ойдов Утга зохиолын салбарт “Тэнгэр уулын цаана далай бий роман” нь бүх цаг үеийн онцлох номоор өргөмжлөгдөв.
- Г.Монголжингоо. Маркетингийн салбарын “Оны онцлох мэргэжлийн залуу маркетер”-аар өргөмжлөв.
- М.Амарсанаа. Нийслэлийн ХУД-ын 23 хороог “Хөгжилд манлайлагч”-аар өргөмжлөв. Шинэ суурьшлын бүсэд бусад хороо, дүүрэгт жишиг болохуйц бүтээн байгуулалтуудыг цогцлооход идэвхи санаачлагатай ажиллав.
- Дизайнер Ж.Бат-Орших. Монголд анх гар хийцийн нүдний шилийг зохион бүтээсэн тул Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын “Оны онцлох дизайнер”-аар өргөмжлөв.
- “Монгол89” ТББ “Үеийн нөхдийн үйлс нэг” уриатай тус хамт олон “Хамгийн эвсэг, нөлөө бүхий төгсөгчдийн холбоо” өргөмжлөл, цом олгов.
- М.Отгонцэцэг Тэнгэр белла бьюти салон нь “Гоо сайхныг мэсгүйгээр бүтээгч найдвартай хамт олон” өргөмжлөл бүтээв.
- Bolod.mn сайтын дэргэдэхь Nutag.mn мэдээллийн хэрэгсэл нь 21 аймгийн мэдээллийг нэгтгэсэн анхны платформ нээсэн тул өргөмжлөв
- В.Орхонлхам захиралтай “Орхон бьюти” ХХК нь Гоо сайхны салбарын “Эрүүл мэнд, эмчилгээний бүтээгдэхүүн импортлогч”.
- Гомбын Отгонсүрэн. Монголын нүүр будалтын урлаачдын холбооны тэргүүн. “Оны онцлох маке ап артист” өргөмжлөл хүртэв. 30 жилийн хөдөлмөрөө ийнхүү үнэлүүлэв.
- Ж.Одгэрэл захиралтай “Гэгээ гоёл” брэнд нь үйлдвэрлэлийн салбарын “Дээдсээс уламжлалт хийцийг өвлөсөн брэнд” өргөмжлөл хүртэв. Үндэсний уламжлалт зүү ороох оёдлоор арьсан дээр 100% гараар оёж урлаж, өв дамжигдах үнэт эдлэлийг урлаж байна.
- С.Жаргалмаа. 100 брэнд нь Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн “Үндэсний хувцас урлалд дүрслэх урлагийг хоршуулсан шинэчлэгч”-ээр өргөмжлөв.
- “Welcome to Mongolia” сэтгүүл Аялал, жуулчлалын салбарын”Онцлох төсөл” өргөмжлөл олгов.
- Э.Энхжаргал Хэвлэл мэдээллийн салбарын “Эрүүл мэндийн цуврал хөтөлбөр”-өөр өргөмжлөл хүртэв.
- Б.Гэрэлмаа Гэгээн хоргүйжүүлэх төвийг Эрүүл мэндийн салбарын “Онцлох шинэ инноваци” номинацид өргөмжлөв.
- Б.Хаш-Эрдэнэ захиралтай “Хаппи кидс эс ти эс сервис” ХХК Авто салбарын “Оны онцлох шинэлэг үйлчилгээ” өргөмжлөл хүртэв.
- Ц.Мөнх-Эрдэнэ Оюурах төв нь “Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд боловсрол олгохын төлөө манлайлагч” өргөмжлөл хүртэв.
- Б.Анхилуун. Соёлын салбарын “Онцлох залуу зураач”-аар өргөмжлөв.
- Д.Жамбажамц. Гүрж сүлжээс суран эдлэлийн сургалтаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт “Өв соёл түгээгч” өргөмжлөл хүртэв.

Сэтгэгдэл бичигдээгүй байна