ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол хоёр нэмэгджээ

Moderator
21 цаг 34 минутын өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.201 хүрчээ. Нийслэлд 11567, орон нутагт 2629 бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны хоёрдугаар сарын 16-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол  хоёр нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 66 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, нийслэлд 38 хүн, хөдөө орон нутагт 28 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 15 хүн байгаа гэнэ.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5215 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3425, 5-9 насны 1822 хүүхэд, 15-19 насны 1769 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай. 

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна