Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.186 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11562, орон нутагт 2619 бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны хоёрдугаар сарын 13-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 9 нэмэгджээ. Үүнээс нийслэлд 4, орон нутагт 5 нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар эмнэлэгт 60 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, нийслэлд 39 хүн, хөдөө орон нутагт 21 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 21 хүн байгаа гэнэ.
Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5211 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3412, 5-9 насны 1820 хүүхэд, 15-19 насны 1765 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Говь”-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан тэргүүтэй залуус реппер Буманд халдаж гэмтээсэн гэв үү
Монгол Улсыг зорин ирсэн жуулчдын тоо 60 мянгад хүрчээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэг нэмэгджээ
Г.Отгонтуяа: Б.Мэргэн өмгөөлөгчид гомдол гаргалаа
Л.Ганзориг: Нийслэлд теле камерын нэгдсэн системтэй болсноор гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд хугацаа хэмнэж байна
Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна
Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна