16 настай охиноо бусдын гарт хэрцгийгээр алдсан охины ээж Г.Отгонтуяа өмгөөлөгч Б.Мэргэн болон Сэтгүүлч А.Шинэбаяр нарт гомдол гаргажээ. Тэрбээр, "Могой жил миний хувьд Монгол түмний нэгдэл асар их хүчтэйг би харлаа. Зарим эх хүн, эмэгтэйн хүний мөсгүй чанарыг ч харлаа. Бодоод ч ойлгох ухаан алга даа.
1. Монголын хуульчдийн эрх зүйн байдлын тухай хууль, өмгөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд, Хуульч өмгөөлөгчид урьдчилан амлалт өгөхийг хориглосон байдаг юм байна. Нийгмийн цахим сүлжээгээр болон, Шүүх хурлын танхимд охин үрээ алдаж өнчирч хоцорсон намайг өчүүхэн төдий өрөвдөхгүй илт хүндлэлгүй хандаж, басамжлан, доромжилсон үйлдэлд холбогдуулан өмгөөлөгч Б.Мэргэнд Монголын өмгөөлөгчийн холбооны ёс зүйн хороонд гомдол гаргасан. Харин өчигдөр буюу 2026.02.12-ны өдөр гомдлыг хүлээн авсан тухай мэдэгдлээ.
2. Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлд Сэтгүүлч А.Шинэбаяр нь өөрийн цахим хуудас, “Shinebayr Altai” “Дэнс.мн” гэх сайтаар, олон нийтийн сүлжээнд (Амь хохирсон охин үрийг минь болон манай гэр бүл)-ийн талаар буруу ташаа мэдээллийг түгээж, “Хохирсон” дээр минь дахин тохуурхан, доромжилж, сэтгэл санааны шаналал үүсгэсэн шууд санаатай үйлдэлд нь холбогдуулан мөн гомдол гаргалаа. Хэрхэн яаж шийдвэрлэхийг олноороо хүлээх л үлдлээдээ.
Миний охины бүлэг онц хэрцгий хүн амьны хэрэг үнэн зөвөөр шийдэгдэхийн төлөө би явж байгаа болохоос гэмгүй хүн хохироох тухай биш. Бичлэгүүд байгаа болно" гэжээ.



ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрүүгийн 3 хэрэгт нийт 8 объектод мөрдөн шалгах нэгжлэгийн ажиллагаа хийв
Бусдад их хэмжээний хохирол учруулж, залилсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна
НЕБ-ын 184-р сургуулиас Энхтайваны өргөн чөлөө хүртэл 90 метр авто зам барина
100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ
Өнгөрөгч долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгууллаа
Засгийн газар эхний сардаа эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна