Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 6377 теле камер ажиллаж байна. Үүний 4113 камерыг нэгдсэн болон дэд төвд холбож ашиглалтыг сайжруулсан. Ингэснээр зам тээврийн осолтой холбоотой 365, гэмт хэрэгтэй холбоотой 261, хойшлуулшгүй ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн 76, бусад 382 нийт 1417 камер шүүлгэх хүсэлтийг хүлээн авч, 783 нотлох баримтыг холбогдох байгууллагад гарган өгч, гэмт хэргийг илрүүлэхэд хамтран ажилласан байна.
Энэ талаар ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Теле хяналтын ашиглалтын тасгийн дарга Л.Ганзоригоос мэдээлэл тодрууллаа.
ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Теле хяналтын ашиглалтын тасгийн дарга Л.Ганзориг “2606 камерыг Улаанбаатар хотын 176 уулзварт шинээр суурилуулсан. Өмнө нь цагдаагийн алба хаагч ямарваа нэг гэмт хэрэг зөрчлийг илрүүлэхдээ ААН-үүдийн камерыг шүүдэг байлаа. Камерын тоо хүрэлцээгүй, дутмаг байдгаас шалтгаалан автомашины дугаар таних зэрэг асуудал маш хүндрэлтэй байсан. Нэгдсэн төвлөрсөн системтэй болсноор камерын нягтаршил, тооноос хамаарч, хэрэг илрүүлэхэд бага цаг зарцуулан, шуурхай илрүүлж байна. Нэг цэгээс, олон өнцгөөс тусгасан, чанартай бичлэг болон эд мөрийн баримт болгож авдаг тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түргэн, шуурхай тасралтгүй явуулах боломж бүрдэж, цаг хугацааг хэмнэдэг болсон. Хэргийн онцлог, хэрэг үйлдэгдсэн газар орчноос хамаарч 3-7 хоног зарцуулдаг байсан бол одоо биечлэн очиж шүүвэл 10-60 минутын хугацаанд сэжигтэй этгээдийг олж нотлох баримтыг бэхжүүлэн авдаг болсон” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрүүгийн 3 хэрэгт нийт 8 объектод мөрдөн шалгах нэгжлэгийн ажиллагаа хийв
Бусдад их хэмжээний хохирол учруулж, залилсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна
НЕБ-ын 184-р сургуулиас Энхтайваны өргөн чөлөө хүртэл 90 метр авто зам барина
100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ
Өнгөрөгч долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгууллаа
Засгийн газар эхний сардаа эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна