Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталсан. Энэ удаа “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг танилцуулж байна.
Уг тогтоолоор Монгол Улсын Их Хурлаас 2026 онд төсвийн улирлын чанартай орлогын дутагдлыг санхүүжүүлэх, Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих зориулалтаар 561.2 тэрбум төгрөг хүртэлх дотоод үнэт цаас, өрийг дахин санхүүжүүлэх зориулалтаар 1.0 тэрбум ам.доллар хүртэлх гадаад үнэт цаас гаргах асуудлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль болон Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичигт нийцүүлэн шийдвэрлэх эрхийг Монгол Улсын Засгийн газарт өгсөн.
Засгийн газрын гадаад үнэт цаасны хувьд
2029 онд нийт 1.3 тэрбум ам.долларын төлбөр төлөгдөх хуваарьтай байгаа бөгөөд энэ нь төсөв, төлбөрийн тэнцэл, гадаад валютын албан нөөцөд дарамт учруулах эрсдэлтэй байгаа, мөн Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичгийн 4 дүгээр зорилтыг хэрэгжүүлэх арга зам, шалгуур үзүүлэлтэд дахин санхүүжилтийн зорилгоор Засгийн газрын гадаад үнэт цаасны арилжааг жилд 2-оос дээшгүй удаа зохион байгуулахаар заасны дагуу олон улсын зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан 2026 онд 1.0 тэрбум ам.доллар хүртэлх Засгийн газрын гадаад үнэт цаасыг арилжаалах эрхийг Монгол Улсын Засгийн газарт өгсөн.
Засгийн газрын дотоод үнэт цаасны хувьд
Засгийн газрын дотоод үнэт цаасны нээлттэй арилжааг эхлүүлснээр дотоодын зах зээлд төгрөгийн эрсдэлгүй өгөөжийн муруйг тогтоон, аж ахуйн нэгжүүдийн дотоодын зах зээлээс төвлөрүүлэх эх үүсвэрийн үнэлгээ бодитоор буюу харьцангуй бага хэмжээнд хүү тогтох, хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын хэмжээг нэмэгдүүлэх ач холбогдолтой хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Сурронгүй сургууль" аян Шинэ Монгол Харүмафүжи сургуулиас эхэллээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хууль бус ан агнууртай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт хийж байна
АТГ: 721 хүнийг нас барснаас хойш 2.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүллээ
Энэ сарын 20-ноос нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Бага тойруугийн 86 байршилд скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавина
Сэтгэгдэл бичигдээгүй байна