Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-25 см нэмэгдэж, 35-165 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна.
Харин Гичгэнэ, Суман Хойттамир болон Сэлэнгэ мөрний адгаар мөсний зузаан 5-20 см нимгэрсэн. Иймд зарим голуудын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч байгаа ба нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
Тиймээс иргэд, малчид, жолооч, аялагч та бүхнийг цаг хэмнэх, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээврийн хэрэгслээр зорчихгүй, баталгаат зам, гүүрээр явахыг анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна