Хөгжлийн банкны гэх тодотголтой нэр бүхий 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох хэргийг маргааш давж заалдах шатны шүүх авч хэлэлцэхээр тогтоод байна. Тэгвэл хэргийн үйл явцын талаар Нийслэлийн прокурорын газраас тодрууллаа.
Тодруулбал, Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн өнгөрсөн хугацаан дахь шүүхийн процессыг сануулбал, эл хэрэгт Нийслэлийн прокурорын газраас 2022 оны 12 дугаар сард яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш 3 жилийн хугацаанд анхан, давж заалдах, Улсын дээд шүүхээр хэлэлцэгдэж, 38 хүн, 1 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Улсын дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн, 26 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүхээс өнгөрсөн оны 9 дүгээр сард хэргийг 2 дахь удаагаа хянан хэлэлцээд, 19 хүн, 3 хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, 23 хүний хэргийг дахин хэрэгсэхгүй болгосон. Энэхүү шийдвэр Улсын дээд шүүхийн шийдвэртэй нийцэхгүй гэж үзэн давж заалдах шатны шүүхэд прокурор эсэргүүцэл бичиж, 25 оролцогч гомдол гаргасан. Ийнхүү Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх оролцогчийн гомдол, прокурорын эсэргүүцлийн дагуу нэр бүхий 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох хэргийг энэ сарын 10-ны өдөр хэлэлцэхээр товлогдсон юм.
Дашрамд дурдахад, Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэгт зарим нэгэн шүүгдэгчийн үйлдлийг 4 удаа цагаатгах тогтоол шүүхээс гарч байгаагүй, шүүгдэгчдийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр хүчин төгөлдөр болоогүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод
Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
Эрүүгийн 3 хэрэгт нийт 8 объектод мөрдөн шалгах нэгжлэгийн ажиллагаа хийв
Бусдад их хэмжээний хохирол учруулж, залилсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна
НЕБ-ын 184-р сургуулиас Энхтайваны өргөн чөлөө хүртэл 90 метр авто зам барина
Сэтгэгдэл бичигдээгүй байна