Цагдаагийн байгууллагаас 2026 оны нэгдүгээр сард 45,800 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, өнгөрсөн долоо хоногт (2026 оны хоёрдугаар сарын 02-ноос 06-ны өдрүүдэд) 582 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
Үүнээс:
Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 225, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 20, Өмчлөх эрхийн эсрэг 221, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 11, Хүрээлэн байгаа орчны эсрэг 10, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 79, бусад 11 хэрэг байна.
Зөрчлийн шинжтэй 164,532 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 164,781 зөрчлийг шийдвэрлэсэн байна.
Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 163,565 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 1216 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Үүнээс:
Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2930, Танхайрах 34, Хүний биед халдах 231, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 368, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 159,316, бусад 1902 зөрчил байна. Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 55 иргэнд 16,500,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 289 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод
Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
Эрүүгийн 3 хэрэгт нийт 8 объектод мөрдөн шалгах нэгжлэгийн ажиллагаа хийв
Бусдад их хэмжээний хохирол учруулж, залилсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна
НЕБ-ын 184-р сургуулиас Энхтайваны өргөн чөлөө хүртэл 90 метр авто зам барина
100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна