Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтад 300 гаруй хүн оролцов.
Тус суманд өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байна. Сумын зарим хэсгээр цас их орж, мал өвсгүй хүнд нөхцөлтэй байна. Тиймээс цас ханзалж, зам гаргах, малчдад өвс, тэжээл хүргэх зэрэг ажилд зарцуулах 50 тонн шатахууныг Улсын нөөцөөс шийдвэрлэв.

Цас ихтэй жил Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Сант, Төв аймгийн Дэлгэрхаан, Бүрэн сумдын зам цасанд боогдож, тусламж хүссэн дуудлага эрс нэмэгддэг. Зөвхөн энэ өвөл гэхэд 67 дуудлага сумын ЗДТГ-т иржээ. Дуудлагад төрийн албан хаагчид дайчлагддаг. Мэргэжлийн бус, зориулалтын техник хэрэгсэлгүй тул тусламж үзүүлэхэд хүндрэл учирдаг байна. Тиймээс орон нутгийн онцлогийг харгалзан тус суманд Онцгой байдлын аврах анги байгуулахад шаардагдах зардлыг ирэх оны төсөвт суулгахаар болов.
Эрдэнэсант сум хөдөө аж ахуйн мэргэжилтэй хүний нөөцийн дутагдалтай байна. Жишээ нь, 345 мянга гаруй толгой малтай тус сум зоотехникчгүй. Төрийн үйлчилгээний ангилал бодит амьдралд нийцэхгүй байгаа учраас анхан шатанд хүндрэл учруулж байгааг сумын Засаг дарга Ө.Машбаяр хэллээ.
Тус суманд 400 гаруй малчин НДШ нөхөн төлөх хүсэлт гаргажээ. Гэвч НДШ нөхөн төлөх тухай хууль батлагдсан ч журам нь гараагүй учраас хүлээлт үүсжээ. Мөн багш, эмч нараас гадна бусад төрийн албан хаагчийн цалинг нэмэгдүүлэх, орон нутагт хүн амын тоо харгалзахгүйгээр цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгодог зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудалд анхаарахыг хүсэв.

Эрдэнэсант сум хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих замаар ажлын байр бий болгох, орлого төвлөрүүлэхийг зорьж байна. Тухайлбал, үйлчилгээний төв байгуулж буй аж ахуйн нэгжийг дэмжиж ажилласнаар орон нутгийн 28 иргэн байнгын ажлын байртай болох боломж бүрджээ.







ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төв аймгийн Эрдэнэсант суманд онцгой байдлын нэгж байгуулах зардлыг ирэх оны төсөвт тусгана
Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг баривчиллаа
“Тусгай замын автобус/BRT” төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлууд үргэлжилж байна
Дүүжин замын тээврийн хоёрдугаар шугамын санхүүжилтийн асуудлаар ОУСК-тай хамтран ажиллах санал солилцлоо
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар БНСУ-ын “Пинеко Ко” ХХК-тай санамж бичиг байгууллаа
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна