Цагдаагийн байгууллагаас мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр явуулсан арга хэмжээний хүрээнд иргэдийн малыг хулгайлж, бэлчээрт нядалсан гэмт этгээдүүдийг илрүүлэн баривчиллаа.
Тодруулбал, А нарын бүлэг этгээдийг 2025 оны 11 дүгээр сараас хойш Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Мөнххаан, Уулбаян сумдын нутаг дэвсгэрт 13 удаагийн үйлдлээр иргэдийн 17 бод, 9 бог малыг бэлчээрт нь нядалж, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоод байна.
Уг этгээдүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд:
1.Бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 2.Энэ гэмт хэргийг: 2.1.олон тооны мал хулгайлж; 2.2.бүлэглэж; 2.3.улсын хилээр нэвтрүүлж; 2.4.машин механизм ашиглаж; 2.5.ноцтой хохирол, хор уршиг учруулж; 2.6.гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан.
Мал хулгайлах гэмт хэрэг нь малчдын амьжиргаа, эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулдаг тул иргэд, малчид Та бүхэн малаа хариулгатай байлгаж, сэжиг бүхий этгээд, тээврийн хэрэгслийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдээлэх, гарал үүсэл тодорхойгүй мах, мал худалдан авах, тээвэрлэхээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төв аймгийн Эрдэнэсант суманд онцгой байдлын нэгж байгуулах зардлыг ирэх оны төсөвт тусгана
Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг баривчиллаа
“Тусгай замын автобус/BRT” төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлууд үргэлжилж байна
Дүүжин замын тээврийн хоёрдугаар шугамын санхүүжилтийн асуудлаар ОУСК-тай хамтран ажиллах санал солилцлоо
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар БНСУ-ын “Пинеко Ко” ХХК-тай санамж бичиг байгууллаа
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна