Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал боллоо.
Хуралдаанаар үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2026 оны үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө болон бусад асуудлыг хэлэлцэв.
Тодруулбал, баяр наадам зохион байгуулах төсөв, хүндэтгэлийн концертын найруулагчийг сонгон шалгаруулах, гадаад улсад зохион байгуулах баяр наадмын ажлын хэсэг гарсан талаар болон ажлын төлөвлөгөө, нөхцөл байдалтай холбоотой 40 асуудлын талаар танилцуулж, хэлэлцсэн юм.
Хурдан морины салбар хорооны орлогч дарга, хурандаа Г.Ялалт "Мэргэжлийн холбоодын ирүүлсэн тогтоол, саналуудыг судлан үзэж болзол хангасан уяачдад цол олгоход бэлтгэж байна. Жороо морины уяачдад цол олгоогүй 14 жил болж байгаа. Уяачдад улсын цол олгохдоо холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг чанд мөрдөн, тогтоосон болзлыг бүрэн хангасан уяачдыг шалгуурын дагуу үнэлж, шийдвэрлэхээр тусгасан. Энэ дагуу мэргэжлийн холбоодын ирүүлсэн тогтоол, саналуудыг судалж, болзол хангасан уяачдад цол олгуулахаар танилцуулж байна" гэв.
Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Х.Ганхуяг баяр наадмыг зохион байгуулах нэгдсэн төлөвлөгөөтэй танилцаж хэд хэдэн үүрэг даалгаврыг салбар хороод болон баяр наадам зохион байгуулах хорооны Нарийн бичгийн дарга Т.Оюунчимэгт өглөө.
Тухайлбал, үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2026 оны үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг батлуулах, үндэсний их баяр наадмаар Улсын цолны болзол хангасан хурдан морины уяач, жороо морины уяач, үндэсний шагайн харваачдад Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2, 16.5.3-т заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэхийг үүрэг болголоо.
Мөн баяр наадмыг зохион байгуулах хорооны нэгдсэн удирдлага, шийдвэрийн дагуу салбар хороод, холбогдох төрийн байгууллага, хуулийн этгээдийн оролцоог сайтар ханган, зохион байгуулалтын ажлыг эрчимжүүлж ажиллахыг даалгалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна