Өнөөдөр Энх-Амгалан гишүүн ипотекийн зээлээр 5-аас дээш байр авсан 12,000 хүн байгаа талаар мэдээлэл цацсан. Сайд хийж байсан хүн худлаа хэлэхгүй байх. Ийм хөнгөлөлттэй зээлийг 5 байранд дээр авна гэдэг дугаар хорооны иргэний чадах юм биш. Даргаар яриулсан, банкны захирлыг таньдаг эсвэл барилгын компани яриа хийж байж гаргаж өгсөн байж таарна.
Энийг анх 2013 онд залуусыг байр орон сууцтай болгох гэж гаргасан онцгой нөхцөлтэй, тусгай зориулалтын зээл.
Нийт санхүүжилтийн 40 билүү 60 хувийг төрийн мөнгөөр, үлдэх хэсгийг нь банкны санхүүжилтээр хийдэг. Өөрөөр хэлбэл төрийн бага хүүтэй мөнгө дээр банкны өндөр хүүтэй мөнгийг холиод, дундаж хүү нь буурдаг. Үүнийгээ арилжааны банкаар дамжуулж 6, 8 хувиар өгдөг гэсэн үг.
Эхэндээ олдоц гайгүй байсан ч сүүлдээ олдохоо байсан. Даргаар яриулдаг, банкны захирлаас гуйдаг. Хамгийн ноцтой нь банкууд хэдхэн компанийн байранд ипотек гаргана гэж шахдаг болсон. Тэр байр нь мангар үнэтэй. Энд компанийн нэрийг хэлээд яахав.
Одоо 5 байртай хүмүүсийн 4 байрны зээлийг нь энгийн буюу өндөр хүүтэй арилжааны зээлд шилжүүлэх ёстой. Үүнээс суларч байгаа 12,000х4 буюу нийт 48,000 хүнд олгох зээлийг зорилтод бүлэг буюу залууст өгөх ёстой юм.
Ингэж байж утаа буурна, амьдрах орчин сайжирна. Түүнээс танил талаа ашиглаж баахан байр аваад, түрээслүүлж байгаа нь шудрага зүйл биш.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
202.126.88.195
зөв. санал нэг бна.
Хариулах