АНУ-ын санхүүч, гаж донтон, хүн худалдаалах гэмт хэрэгтэн Жеффри Эпштейн нь олон улсын буюу улс дамнасан улс төр, эдийн засгийн оролцдог, Израилийн тагнуулч, Батлан хамгаалахын сайд Эхуд Барактай Монголын улс төр, улстөрчидтэй холбоотой асуудлаар харилцаж байсан баримтууд ил болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл өнгөрсөн сарын 30-нд ил болсон, нийт гурван сая хуудас бүхий дөрөв дэхь багц баримт дотроос Жеффри Эпштейн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад ямар нэгэн байдлаар дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй баримт гарч иржээ.
Тодруулбал, Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаад гадагш зугтаж гарсан Ч.Ганбат Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болж байх үе, эхний шатны санал хураалтын дүн гарах үе, хоёрдугаар шатны санал хураалт дуусч ялалт байгуулсан үед Жеффри Эпштейн рүү мэйлээр байнга мэдээлэл явуулж байжээ.

Ч.Ганбатын Ж.Эпштейн рүү бичсэн мэйлд “Дэмжсэнд баярлалаа”, “Дэмждэгт баярлалаа”, “Цаашид дэмжих шаардлагатай байна” гэх үгс давтамжтайгаар орсон байх бөгөөд энэ нь маш ноцтой юм.
Жишээлбэл, хэрвээ цахим захидлуудад тодорхойгүй байдлаар бичигдсэн дэмжлэг нь мөнгөн хэлбэртэй байсан бол Х.Баттулга 2017 оны сонгуульд гаднын, маш ашиг сонирхол бүхий этгээдээс санхүүгийн дэмжлэг авч сонгуульд ялсан гэсэн үг.
Өөр хэлбэртэй байсан ч Х.Баттулга нь ач санаж хариу барих хэмжээний дэмжлэг авсан байх магадлалтай бөгөөд Монголд оффшор бүс байгуулах асуудалд дэмжлэг үзүүлэх ёстой байсан гэж хэвлэлд мэдээлэгдсэн. Гэвч бодит байдал дээр энэ мэдээлэл батлагдаагүй юм. Өөрөөр хэлбэл, Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед Монгол Улсад офф шор бүс байгуулах тухай асуудал өндөр түвшинд яригдаагүй байна.
Өөрийгөө улс төр, нийгэм, урлагийн элит хэсгээр хүрээлүүлж, улмаар тэдгээр тойрон хүрээлэгчдийнхээ насанд хүрээгүй хүнтэй харилцах, улмаар бэлгийн харилцаанд орох гаж хүсэлтийг нь хангах үйл ажиллагаа явуулж байсан нь илчлэгдэж, улмаар шоронд хоригдож байхдаа нас барсан АНУ-ын санхүүч Жеффри Эпштейний хэрэг АНУ-д шалгагдаж, улс төржилтийн гол сэдэв болоод байгаа билээ.
Түүний үйл ажиллагаатай холбоотой ээлжит баримтууд дэлгэгдсэнтэй холбоотойгоор Конгресс нийтийн мөрдөн шалгах сонсгол зохион байгуулахаар болж, Ерөнхийлөгч асан Билл Клинтон тэргүүтэй олон алдартнууд мэдүүлэг өгөхөөр болоод байгаа юм.
Эх сурвалж: Zuv.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
О.Батхүү: Ипотекийн зээлийг ухвал нэлээн юм гарна
Нөөцийн махыг жижиглэнгээр болон өргөтгөсөн худалдаагаар борлуулж байна
Орбитод орчин үеийн цогц усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо
Н.Учрал УИХ-ын даргаар ажиллаж эхэлсэн тул “COP17” хурлын Ерөнхийлөгчийг томилох асуудлыг ЗГ-аас ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэв
Гаж донтон Ж.Эпштейн 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг юугаар дэмжив, хариуд нь юу хүсэв?
“Сэлбэ голын эх” байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хойшлууллаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна