НИТХ-ын Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо болон Бүсчилсэн хөгжлийн хорооны хамтарсан хуралдаан боллоо.
Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч, Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны дарга Г.Батсайхан, төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны дарга Л.Ариунтуяа, төлөөлөгч, хорооны гишүүн Т.Батцогт, Б.Ану-Үжин, О.Зундуйдорж нар оролцлоо.
Харин Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, Нийслэлийн ерөнхий архектиктур Ч.Төгсдэлгэр, Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал, НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг зэрэг бусад холбогдох албаныхан төлөөлөгчдийн асуултад хариулж, тайлбар өглөө. Улмаар хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг НИТХ-ын ээлжит VI хуралдааны II хэлэлцүүлгээр хэлэлцэхийг дэмжлээ.
Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хэлэлцлээ.
Тодруулбал,
-Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
-Нийслэлийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2025 оны хэрэгжилт
-Нийслэлийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээний дүн, танилцуулга мэдээлэл
-Сүм, хийдийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сунгах тухай зэрэг бусад асуудлыг хэлэлцэж, дэмжлээ гэж НИТХ-ын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Г.Отгонсүрэн: Бүсгүйчүүд хөрөг зурагнаасаа өөрийнхөө залуу насыг эргэн хардаг
Төрөлт 5.7 хувиар буурчээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 33 нэмэгджээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод
Сэтгэгдэл бичигдээгүй байна