Монгол Улсад жуулчин ангиллын визээр ирээд визийн хугацаа хэтрүүлэн, хууль бусаар оршин сууж байсан Бүгд Найрамдах Гана Улсын иргэнийг албадан гаргалаа.
Тодруулбал, уг иргэн нь жуулчлах буюу K2 ангиллын цахим визээр 2024 онд Монгол Улсын хилээр нэвтэрсэн бөгөөд түр ирэгчийн визийн хугацаа хэтрүүлэн, хууль бусаар оршин сууж байсныг хяналт шалгалтаар илрүүлсэн байна.
Иймд холбогдох хууль тогтоомжийн дагуу торгох шийтгэл ногдуулж, хоёр жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав.
Гана улсын иргэдэд аялал жуулчлалын зорилгоор 30 хүртэл хоногийн хугацаатай аяллын цахим виз олгож байгаа хэдий ч визийн хугацаа хэтрүүлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах зөрчлүүд сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Тухайлбал, 2025 онд Гана улсын нийт 10 иргэнийг албадан гаргасан бөгөөд тэдгээрийн дийлэнх нь түр ирэгчийн визийн хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр Монгол Улсаас албадан гаргагдсан байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна