Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт маш аюултай буюу тэсрэх бодис үйлдвэрлэдэг, түүнтэй холбоотой ажил үйлчилгээ эрхэлдэг “Мера” ХХК-тай холбоотой зөвшөөрөлгүй үйлдвэр, агуулахын барилга ашиглаж тэсрэх бодис үйлдвэрлэдэг, уг хууль бус үйл ажиллагаагаа эрх мэдэлтэнгүүдийн “хамгаалалттайгаар” 20-иод жил хийсэн байдаг тухай сошиал орчинд явсан.
Эс үйлдэхүй үзүүлсний улмаас энгийн ард иргэд хохирдог тухай мэдээлэл хангалттай яригдсан.
Гэтэл тус компани нь барилга байгууламжаа Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн эзэмшлийн лиценз бүхий газарт бүр зөвшөөрөлгүй газар барьсан байгаа юм. Төрийн цахим egazar.gov.mn сүлжээнээс энэ талаарх мэдээллийг амархан харчих боломжтой. Гэтэл нотлогдох баримт нь байхад яагаад өдий хүртэл асуудал хариуцсан орон нутгийн газрын албаныхан, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдлагууд өдийг хүртэл “хаацайлаад” байна вэ?
“Мера” ХХК-ийн газрын энэ л асуудлаас болж “Эрдэнэс-Тавантолгой” ХК уурхайгаас 12км зайтай газарт нүүрс угаах үйлдвэр барьсан гэдэг яриа ч гарсан байна. Учир нь тэсрэх бодисын үйлдвэр, агуулахын ойр, орчим аюултай бүс гэж үзэн барилга байгууламж барих хориотой байдаг. Угаах үйлдвэрийг ийм хол зайтай барьснаар эдийн засгийн хувьд нийт ард иргэдийн хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д өртөг, зардлыг нэмэгдүүлж, эдийн засгийн хувьд ямар их хохирол учруулж байгааг тооцож үзэх хэрэгтэй.
Ер нь ийм байдлаар ард иргэдийг хохироогоод бусдад ашиг орлого олох давуу байдал олгож байгаа нь цаана авлига, албан тушаал хэрэг байдаг нь өнгөрсөн үйл явдлуудаас харагддаг. Зөвшөөрөлгүй газар үйлдвэрлэл, агуулахын барилга байгууламж бариад, бүр ашиглаад байгаа нь “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” хуулийг илт зөрчиж байхад яагаад хариуцсан эрх мэдэлтэнгүүд нь хуульд нийцэж байгаа эсэхийг шалгаж зөрчлийг арилгахгүй эс үйлдэхүй гаргаад байна вэ? Яагаад бүр ашиглалтад аваад зөвшөөрөл олгосон бэ гэдэг олон асуултууд хөврөнө.
Саяхан уг нь Админерал ХХК-д газар эзэмшүүлсэн хэргээр шүүхээс албан тушаалтанууд ял авсан хэрэг гарсан. Гэтэл “Мера” ХХК хаагуур нь өнгөрөөд байдаг юм болоо? Эрсдэл гарвал урьдчилан сэргийлж чадаагүй тус эрх мэдэлтэнгүүд хариуцлага хүлээх үү, бас хохирсон ард иргэдийн хохирлыг барагдуулах уу, үгүй л болов уу?
Газрын асуудал, барилга байгууламжийн асуудал эрхэлсэн газрууд, газраа “бэлгэлэсэн” Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн удирдлагууд, тэсэлгээ хариуцахаараа Уул уурхайн асуудал хариуцсан яам гээд хариуцах газрууд нь бол маш тодорхой ийм нэг асуудал Таван толгойд өрнөж байна.
egazar.gov.mn-ээс баримтжуулан нотлох баримтыг хавсаргав.



ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байна
Бали руу аялахаар 36 сая төгрөг шилжүүлж залилуулжээ
ШҮҮХ: Ц.Санжаачойпэл, Б.Амарсайхан нарыг мансууруулах бодис хэрэглэсэн гэж прокурор үзээгүй, яллах дүгнэлтэд ч дурдаагүй
Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх 10 хоногтой харьцуулахад 14 хувиар буурсан байна
Мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нүүрс угаах үйлдвэрээ тэсэлгээний үйлдвэр, агуулахаас болж уурхайгаас хол барьсан уу?
Сэтгэгдэл бичигдээгүй байна